Тулгаа хүү одоо 14 настай, түүний хийдэг ажил нь өдрийн наранд хэдэн хонио ээрч торгоон өндөр сэрэвгэр хадны сүүдэрт өдөржин хэвтэх, тэнд их сэрүүхэн их тухтай байдаг бөгөөд хэдэн ямаа нь ч тэр хадны ойр орчмын өвсөнд их дуртай болжээ, эзнээ хэзээ хөдлөхийг нь андахгүй өндөр хөх сэрх эврээ сэртийлгэн эзнийхээ ойролцоохон тухтай нь аргагүй хэвтэнгээ бас хаяахан бохио зажлахаа мартахгүй. Тэр ямаа Тулгаа хоёр л энэ хонийг хариулдаг гэж хэлэхэд болно. Гэтэл гай газар доороос гэгчээр гэнэт л хонь ямаа нь үргэж чихээ сортолзуулан ийш тийш чимээ чагнах мэт зогтусав.

Тулгаа ч гэсэн нэгэн сонин чимээ сонсоод бие нь арзасхийх шиг болж ухасхийн босжээ. Энэ юун чимээ билээ гэж Тулгаа хадны сүүдэрээс холдонгоо эргэн харлаа. Хад ердийнхөөсөө арай өөр бараан болчихсон ч юм шиг сүглийж үзэгдэв.Яах аргагүй эмэгтэй хүний дуу гарах шиг болсон доо гэж Тулгаа өөртөө эргэлзэн байтал тэр дуу дахин ард нь гарах шиг боллоо. Ухасхийн эргэн харвал нэгэн цагаан чулуу газарт хэвтэхээс өөр зүйл байсангүй. Хүү айсандаа бушуухан мориндоо мордон тэндээс хар хурдаараа зугтаан одлоо.Хэдэн хонь нь ч аль хэдийн уулын бэлрүү шуугин бууж байлаа. Ингээд Тулгаа хонио усруу оруулчихаад гэрийн зүг шогшлоо.

Гэрийнхээ гадаа буун морио тушчихаад эргэн нэг нөгөө хадны чигт хараад дотор нь зэвүүрхсээр байгааг анзаарч за одоо гэртээ ирчихсэн юм чинь юунаас айх вэ гэж бодлоо.Гэртээ орход эгч нь гал дээр тогоо бүрхээр тавьчихсан халуун галд шарагдан жоохон нэрмэл архи гаргачих санаатай нүүр нь улайчихсан сууж байв. Дүүгээ орж ирэнгүүт ухасийн босож -өө миний дүү хүрээд ирэвүү,чи энэ усыг хутгаж байгаач эгч нь гараад хэдэн аргал олоод ирье гэхэд нь -тэгье ээ гээд Тулгаа шанагийг аван усыг хутган зогслоо. Тэгээд нэлээн удсан боловч эгч нь орж ирдэггүй ,яагаад ингэж их удаад байгаа юм болоо уг нь гэрийн хойно л аргал байх ёстой доо гэж бодож зогстол шанагийг нь нэг юм зуурах шиг болход гайхан усруу харвал тэнд нэг эмэгтэй хүний дүрс харагдав. Энэ чинь одоо юу вэ гээд Тулгаа шанагаа шидэн хойш ухран оронд тулан зогслоо. Тэгээд хөдөлж чадахгүй байтал бүрхээр дээр тавьсан тогооны эрмэгийг даган урт хар үс алгуурхан доош гулган явахыг үзэв.

Тулгаагийн бүх биеэр нь аймшгийн муу ёрын хараал шингэсэн тэр сүнсний гяхарган дуу тархах шиг болж хөдөлж ч чадахгүй зогсож байтал эгч нь гаднаас орж ирэв. Тулгаа чи зүгээрүү,алив наад царай зүс чинь нэг л биш байх чинь гэж дүүгээ барьж авхад тэрээр огт өөр хүн болсон юм шиг гэрээс юу ч хэлэлгүй гарч одов. Эгч нь гайхсан ч тогоо бүрхээрээ салгачихаад архиа амсаж үзэн сайхан гарч гэж өөрөө өөртөө хэлээд морьтой хүн давхиад явчихыг сонсон энэ чинь хэн байдаг билээ гэж гэрээс гүйн гарч харвал хойд зүгрүү Тулгаа түлээнийхээ сүхийг барьчихсан хар хурдаараа давхиж буй нь үзэгдэв. Яанаа энэ чинь юу хийх гэж байнаа,ингэж давхиж байж морьноосоо унаж чирэгдэхвий дээ гэж эгч нь санаа зовон араас нь бас морь унан давхилаа. Гэтэл Тулгаа согтуу Пүрэвийн гадаа очин морьноосоо үсрэн бууж үг хэлгүй хоймортоо сууж байсан Пүрэвийг толгой дундуур нь сүхдэн унагааж цус нөжөндөө хутгалдан хэвтэхийг нь харан баясах мэт инээд алдаад тооноруу хархад түүний биеэс нь цагаан уур савсан цагаан дээлтэй нэгэн бүсгүй хүний бие сугаран гарч одлоо.

Энэ үед гадаа хонио сааж байсан хүмүүс нэгэн гайхалтай зүйлийг бүгд өөрсдийн нүдээр харсан юм. Тэр нь юу вэ гэвэл эгчийг нь яанаа таминээ хүн алах нь гэж орь дуу тавьж байх хоорондуур Пүрэвийн гэрийн тооноор урт хар үстэй цагаан дээлтэй хүүхэн гаран хар хурдаараа уулруу гүйн одлоо. Энэ явдалын учир ч удалгүй амархан олдож аймгийн цагдаагийнхан ирээд шалгаж үзээд үнэн мөнийг тогтоосон юм. Мэдээж итгэхэд бэрх ч яах аргагүй энэ бол Тулгаагийн буруу биш түүнийг хий сүнс эзэмдсэнээс л ийм хэрэг болсон байлаа. Тэгээд ч олон хүмүүс үүнийг гэрчилж байсан болохоор Тулгааг буруугүйд тооцон энэ хэргийг тэгсхийгээд дараад орхисон юм. Учир нь хэдэн жилийн өмнө Пүрэв нэг охиныг хууран хайртай дуртай гэж хэлэн нэг хэсэг зугаалж байгаад хүүхэдтэй болгоод хаясан ажээ.Тэгээд удалгүй тэр хүүхэн амиа хорлосон бөгөөд нутаг усныхан нь түүний цогцосыг өнөө хадан дундаас олж оршуулжээ. Ингээд л тэр охин үхсэн хойноо ч гэсэн хорсол нь тайлагдахгүй явсаар байгаад ингэж түүнээс өшөөгөө авсан хэрэг байлаа............ Хүмүүсээ хүний сэтгэлийн шарх хэзээ ч аньдаггүй гэдэг бие биенийхээ зүрх сэтгэлийг гомдоож шархлуулж байсан бол та өнөөдөр ч гэсэн тэр хүнээсээ уучлал эрээрэй......таныг хүлээж л байгаа ........

profile