Нууцхан хайрын болзоонд нэгэн сэтгэлээ өгчихөөд
Нуурын зэгс ширтэн нулимсаа нэрж зогслоо
Тавилан үйлийн дэнсэнд танхил насаа зориулаад
Талын сэвшээ салхинд түүнийгээ л хүлээж зогслоо
Тавилан салгуу хорвоод нь хө
Мартаж чадахгүй л амраг минь ээ
Итгэл хайрын болзоонд ивэлсэн сэтгэлээ зориулаад
Ингэн буйлаанд гуниглаж их л удаан хүлээлээ
Дассан сэтгэлийн хайранд даамай насаа зориулаад
Харгуй замын нугачаанд харамлан хүлээж зогслоо би
Тавилан салгуу хорвоод нь хө
Мартаж чадахг
"Ширүүн ааштай шүлэгч хөвүүнийг хааяа нэг дурсаарай
Ширүүн бороо ихээр орвол гуниж байна гэж бодоорой
Сүүмгэр харцыг нь гуниг сүлдэг үгийг нь шүлэг гэдэг юм
Сүнс нь буугаад биеийг олоход заяасан нэрийг нь Бум-эрдэнэ гэдэг юм...
Даруухан зантай эгэлхэн хүүг үе үе санаарай
Далиа дэлгээд шувууд буцахад ганцаардаж буйг нь мэдрээрэй
Өгсөн хайрыг нь үүрд үгүйлсэн сэтгэлийг нь үнэнч гэдэг юм
Өлчир багадаа мэдэрсэн дурлалдаа шатаад шүлэгч болсон юм...
Хөөрхөн ааштай хөдөөний хүүг хааяа нэг бодоорой xqfuetvtew7fcznjzk.jpg
үй л амраг минь ээ