Хамгийн сүүлчийн болзоонд ...
Зөнгөөрөө урсах нулимсны чинь
Зөөлөн гэсгээлд багтарч
Энгээрээ сэмрэх сэтгэлийн чинь
Эмзэглэх дуунд хэгзэрч сууна




Зөрүүд тавилангын өлмий тэвэрч
Битгий уйлаач
Зүрх зүсэх нь
Зүсээ үлдээгээд гуниг тэврүүлэх
Миний төлөө битгий уйлаач
Зовлон төрөх нь




Бүүдгэр амьдралаас булаасан
Бүлээн дурсамжаа мартахгүй ээ
Битгий уйлаач
Бүх л жаргал араасаа
Шаналал дагуулдаг юм
Битгий уйлаач



Өр өмрөх нь
Битгий уйлаач
Өөрөөсөө урвах нь
Битгий уйлаач .











>