Өвлийн хүйтэн холдоод ирэх нь
Өргөн дэлгэр хаврын шинждээ
Өөрийн эрхгүй үгүйлээд ирэх нь
Өнөд жаргах хайрын эхлэлдээ..

 
Уулын цас хайлаад ирэх нь
Урин хавар айсуйн шинждээ
Учирах хүсэл нийлээд ирэх нь
Ундрах хайрын эхлэл юмдаа...

 
Хатан туул нь хайлмагтаад ирэх нь
Хаврын урин орсоны шинждээ
Хайрын сэтгэлээр учраад ирэх нь
Ханилан жаргахын эхлэл юмдаа..

 
Яргуу цэцэг нь нүдлээд ирэх нь
Яруу сайхан хаврын шинждээ
Яарах сэтгэл тэмүүлээд ирэх нь
Янагшин дасах хайрын эхлэл юмдаа...

 
Нарны илч нь ээгээд ирэх нь
Налгар хавар айсуйн шинждээ
Намайг чамтайг учруулсан сэтгэл
Насны хайрын эхлэл юм даа

 
   Б.Гүрбазар    Сөүл..2005..он


  http://munuya73.blogspot.com/    Энэ хаяг дээр даран блог сонирхоно уу.....Баярлалаа
profile