Уулс цэнхэр нутаг чинь хураа аргамжиж дүнсийнэ

Уран цэнхэр зэрэглээ дурсамж сануулж үелзэнэ

Ус нутгийн чинь энгэрт эр сэтгэл өнчирнө

Унаган багийн дурсамжинд зөөлөн гуниг сэмэрнэ 

 

Саран саатам шөнөдөө мөнгөн хяруунд чичэрсэн

Сайхан цавьдар морь чинь эзнээ үгүйлж үүрсэнэ

Салхин аялгуунд сонсогдох унаган багын дурсамж

Сархад халгих ширээнээ энэлэн болон сонсогдоно

 

Хавартаа шаагих бороо гуниг дуулан зүсрэх нь

Хацар дагасан нулимсаны амт шингэсэнийх юм болов уу

Хагацал дуулан орсон нялх хаврын бороо

Хатуужилын өмнө сөхөрсөн миний сэтгэлд шиврэв үү

 

Сүүдэр татсан талаас наран мөддөө ургахгүй

Бүүдийх хэдэн үүлсээ тэнгэрт тушиж орхисон шиг

Сүү шиг ээдэх бодолд минь харуусал төрөөд горьгүй

Бүрэнхий санагдах өдөртөө чамайг үгүйлэн гунирхана

 

Алс одсон найз минь, амьдрал түшсэн анд минь

Тэнгэрийн дор төрөөд, газрын хэвлийд шингэх

Алд биений хэргийг хамт бүтээлцсэн чамдаа

Аргуун гунигтай шүлгээр цагаан суварга барьлаа

 

Г. Номин