Бичлэгийн тоо 6,515
Тухлан суугаа өнөөдөртөө морилон ирсэн залуус минь
Туулж ирсэн замаа эргэж нэг хараарай
Чинии л ирсэн замаар мацаж яваа хүүд
Чиг заан боорцгон гараас нь хөтлөөрэй
Өр зөөллөн шулганах бурханы бяцхан элчийг
Үрлэн чихэр шаагисан амтат үгээр шагнаарай
Чихэр хүлхэн исгэрч өнгөрхдөө
Чинии баавгай чононоос айгаагүи тэр л зам
Чинжүү үгэнд түлэгдэж хорсохдоо
Чинии уруулаа хазан уйлсан тэр л зам
Гишигдэл мөрөө үлдээн чинии ирсэн замаар
Гиичин жаахан зочид мацаж яваа юмаа
Өнгө нэмэн ирэх бурханы бяцхан элчийг
Өхөөрдөл хайрын үгээр гүүр сунган тосоорой
i'm so sorry my friends!