Сая Элбэгдоржийн мэдэгдэл бас нэг иймэрхүү агуулгатай боллоо. Сонгууль будилаантай болсон. Бид үүнийг зөвшөөрөхгүй, "ард түмэн" ч тэр. Үймээн шуугианыг бараг л ХУ нам өөрөө зохиосон, цагдаа нар өөрсдийгөө шанаадаад, зүв зүгээр явж байсан хүмүүсийг буудаад алчлаа.

 

Бид "ард түмнээ" /нөгөө хэдэн халтраа хэлж байгаа бололтой/ хамгаална. Тэмцэнэ. "Ард түмний" эрх ашгийг хамгаална. Гэхдээ хүчирхийлэл огт хэрэглэхгүй. Үүнийгээ их тодоор хэлж байна лэ.

 

Тэгэхлээр хүнсний зүйлээ нөөцлөхөд илүүдэхгүй. Мөн цагдаагийн болон босогчдын тэнсэн суманд өртөхгүй хичээх хэрэгтэй гэдгийг надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа байх. Хамгийн гол нь хэзээ мөдгүй танай хаалгыг "ард түмэн" эвдээд ороод ирж болзошгүй тул хувийн бэлтгэлээ сайн базаана уу.