та нар ингэж хүмүүсийн толгойг эргүүлэхээ боль гэж хэлье. тагнуулын ийм тэнэг ажилтнууд биднийг хамгаалж байдаг юм бол хэцүү л юм байна даа.миний бодлоор энэ бол ардчилсан нам болон сонгуульд суудал авч чадаагүй хэсэг бүлэг хүний явуулга гэж бодож байна. тэгээд ч тагнуулын байгууллага хаа байсан МАХНтай холбогдоод байх тийм тэнэг биш гэж хэлмээр байна. тэгээд ч социалзм чинь аль хэдийн өнгөрчихсөн ш дээ. нэг намын даалгавараар бүхэл бүтэн тагнуулын байгууллага өдөөн турхирсан ийм тэнэг үйл ажиллагаа явуулахгүй байх... тагнуулын байгууллага улс орны эрх ашгийг хамгаалдаг байгууллага болохоос биш хохироодог байгууллага биш гэж эцэст нь хэлье.