Би аль нэг намын гишvvн биш. Би ямар нэг байдлаар туйлшрахыг хvсэхгvй байна. Гэхдээ тєрийн нэг тусгай байгууллагад ажиллаж байгаагийн хувьд болсон явдал, одоо болж буй явдлын учир начрыг сайн мэдэж байгаагийн хувьд дуугvй сууж болохгvй байна. Би эх орныхоо тєлєє, ард тvмнийхээ хувь заяанд санаа зовсондоо, ард иргэд маань хэрхэн тєрийн эрх баригчдын тоглоом болон хувирч байгааг хараад тэсч сууж чадахгvй байгаа учир vvнийг бичлээ. Та бvхэн эх орноо, ард тvмнээ, єєрсдийгєє, vр хvvхдээ хэмээн боддог юм бол цааш нь тараах, ямар нэг хэвлэлд хэвлvvлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Би тусгай ажилтан учраас єєрєє ингэж болохгvй байгааг ойлгоно уу. Сонгуулийн булхай МАХН УИХ-д олонхи болох, хvссэн хvмvvсээ УИХ-д гаргаж ирэхийн тулд дараахь аргуудыг хэрэглэлээ. Боломжтой гэж vзсэн хаягуудад гадаадад явсан, тэнд амьдарч байгаа, нас барсан, шилжсэн хvмvvсийн нэрийг нэмж тэдгээр хий vзэгдлийн нэрээр санал єгvvлэх (Тэдгээр хий vзэгдлийн нэр дээр иргэний vнэмлэх хийж єєрийн хvмvvст тараах, хурууны бэхийг химийн бодисоор арилгах замаар vнэнч хvмvvсээрээ 3-4 хэсэгт санал єгvvлсэн). Иймээс гадаадад байгаа хvмvvсээс санал авахгvй гэж эртнээс шийдсэн. Мєнгє амлах, тараах, архидуулах, автобусаар зєєх, зєєж явахдаа мєнгє єгєх, худал амлах г.м жижиг аргууд. Хамгийн гол арга нь саналын хуудсыг унших хvмvvст 10 сая тєгрєг єгєєд урьдчилан тохируулсан тооны дагуу “А гэсэн нэр дэвшигчид єгсєн саналыг єєрийн Б гэдэг нэр дэвшигч болгон уншуулах”. Yvний тулд ажиглагч нарыг хол суулгаж, зєвхєн ганцхан хvнээр саналын хуудсыг уншуулах, тvvнийг зєв уншиж байгаа эсэхийг єєр хvн хянах аргагvй болгох ажиллагааг анхнаас нь тєлєвлєж зохион байгуулсан. Саналын жинхэнэ хуудсыг хэсгийн хороон дээр солих аргагvй тул тойргийн хороон дээр солихоор урьдчилан бэлтгэж тойргийн хорооны даргаар єєрсдийн vнэнч итгэлтэй хvмvvсийг тавьж, тэдэнд даалгавар єгч, нууцаар хэвлvvлсэн саналын хуудсаар хангаж, тэнд гаргах гэж буй МАХН-ын нэр дэвшигчийн нэр дээр дугуйлсан хуурамч саналын хуудсыг 30-30-аар багцлан уутанд хийж бэлтгэсэн. Ийм булхай хийснийг сэжиглэсэн ажиглагчид, дэмжигчид хэсгийн хороог бvсэлж саналын хуудсыг газар дээр нь дахин тоолно хэмээн шаардлага тавихад хамаг булхай нь илрэх аюул тулгарсан тул шєнє нь цагдаагийн хvчээр тийм хvмvvсийг зайлуулаад жинхэнэ саналын хуудсыг тойргийн хороо руу зєєсєн. Тэнд нэгэнт хайрцаглаад бэлтгэчихсэн ууттай хайрцагтай худал саналтай хуудсуудаар солих ажиллагааг тойргийн хорооны дарга єєрєє биечлэн хийж гvйцэтгэлээ. Тойргийн хорооны бусад гишvvддээ мэдэгдэхгvй солих, зарим тохиолдолд тэдэнтэйгээ нийлж хийх vvргийг тойргийн хорооны дарга нарт (єєрсдийн vнэнч итгэлтэй хvмvvс) єгсєн байна. Бодит байдал дээр саналын хуудсыг аль ч хэсэг дээр 10 цагийн дотор тоолж дуусгаад тойргийн хороо тvvнийг хоёр цагийн дотор нэгтгээд дvн гарах байсан. Гэтэл нєгєє жинхэнэ саналын хуудсыг солих, худал гаргасан тоогоо саналын хуудсын тоотой нийлvvлэх гэж 2-3 хоног зарцуулж, тvvнийгээ дvн хараахан гараагvй гэдэг vгээр халхавчлан сууж байна. Нэгэнт ийм муухай булхай, илт улаан цагаан луйвар хийсэн учир олны хараанаас мултарч чадалгvй сэжиглэгдэж, зарим нь баригдлаа. Тиймээс залуу хvмvvс хурц зангаараа олныг уриалж долдугаар сарын 1-нд Сvхбаатарын талбай, МАХН-ын байрны ємнє цуглаан зохион байгууллаа. Энэ vед хэрхэн ажиллах, ямар хариу барихаа МАХН-ын удирдлагууд хэлэлцэж “уг цуглааныг єдєєн хатгаж vймээн болгон хувиргах, тvvгээр нь буруутгаж тэмцэгчдийг дарах, хариуцлагад татах” тактикийг барих нь зvйтэй гэж тохиролцсон болно. Ингээд гарч ирж уулзаад олныг тайвшруулаад vгээ хэлэлцээд тараачих байсан цуглааныг vймээн болгон хувиргах ажиллагаандаа орсон юм. Тэнд хамгаалалтад гаргасан цагдаа нарт “Наад цуглаанаа тараа” гэдэг vvргийг єгєєд ар талаар нь єєрсдийн (ихэвчлэн ТЕГ-ын ажилтнууд) єдєєн хатгагчдаар олныг хєєрєгдєж эхэлсэн юм. Ингээд энгийн байдлаар цуглаж байгаад тарах байсан цуглааныг ямар ч байсан резин сум болон чулууны байлдаан болгон хувиргаж амжсан байна. Нэг дарга нь байдал бишдэж байгаад сандарч хэдэн хуягт, цэрэг авчирах уу хэмээн сандарч байсан. Yнэхээр МАХН-ын байрыг хамгаалъя гэж Ерєнхий сайд, Ерєнхийлєгч хоёр бодож байсан бол тvvний саналын дагуу хуягтууд авчраад байрны урдуур, хажуугаар байрлуулаад, жагсагчдын захаас нь эхлээд хэсэгчлэн сарниулж тараах боломж бvрэн байлаа. Гэтэл Монгол Улсын Ерєнхийлєгчєєс “Хамгаалалтыг дахин зохион байгуулна, хvчээ тєвлєрvvлнэ” гэсэн тушаалыг буулгах замаар МАХН-ын байрыг хамгаалж байсан цагдаа, дотоодын цэргийг татах vvргийг YАБЗ-ийн хуралдаан дуусмагц єгєєд зориуд хамгаалалтгvй болгож улмаар ТЕГ-ын тусгай бэлтгэгдсэн ажилтнууд машин машинаараа очиж удирдлагагvй болсон залуусыг уриалан Соёлын тєв єргєє, тэр хавийн газрыг дээрэмдэн тонох, галдан шатаах ажиллагаанд орсон болно. Тэд залуусыг хатгаж оруулмагцаа єєрсдєє компьютер, тоног тєхєєрємжийг машиндаа ачиж авч явцгаасан юм. Тэр олон алдагдсан компьютер, тоног тєхєєрємж айлуудад биш тєрийн тусгай байгууллагад байгаа, тэдгээрийн хард дискийг шинжилж байна. Бас иргэдээ давхар тагнах ажлыг ингэж хийж байгаа. Энэ бvхнийг Ерєнхий сайд С.Баяр, Ерєнхийлєгч Н.Энхбаяр нар зориудаар найруулсан бєгєєд vvнийг “урхинд оруулах арга” хэмээн нэрлэдэг юм. Гол утга нь “Ямар нэг шаардлага тавьсан, жагсаал цуглаан зохиосон хvмvvсийг гарцаагvй гэмт хэрэгтэн болгон хувиргах, уг арга хэмжээг олон нийтийн дургvйцлийг тєрvvлэх vймээн самуун болгон хувиргах замаар улс тєрийн ашиг хонжоо олж авах”-д оршдог юм. Зєвхєн МАХН-ын байрыг шатааснаар нийгмийн дургvйцлийг сайн тєрvvлж чадахгvй, тиймээс ард тvмний дургvйцлийг vнэхээр хvргэж чадах объект руу анхаарлыг нь хандуул гэдэг vvргийг ТЕГ-ын ажилтнууд авч тvvнийгээ гvйцэтгэж чадлаа. Тэд шєнє нь галт зэвсэг хэрэглэн хэд хэдэн хvний амийг санаатай бусниуллаа. (Нийгмийг илvv их дарамтад оруулах, онц байдал тогтоох vндэслэлийг баталгаатай болгохын тулд) Мєн цагдаа нар зодсоны улмаас урьдчилан хорих байранд хоёр залуу амь насаа алдаад байгааг (тогтоогдоогvй мэдээлэл) ард тvмнээсээ чандлан нууж байна. Онцгой байдал. Объектуудыг зориуд хамгаалалтгvй болгож зохих хэмжээгээр сvйтгvvлсний дараа vvн дээр далимдуулан онцгой байдал тогтоож, мэдээллийн эх сурвалжгvй болгож, цаанаас бэлтгэсэн, цензурдаж хянасан мэдээллээр ард тvмний тархийг угааж, зєвхєн учирсан хохирол гэдэг єнгєц зvйлд бvхний анхаарлыг хандуулахаар оролдож, дахин vймээн дэгдээхээр бэлтгэж байна хэмээн худал айлгаж байгаа нь эцсийн дvндээ сонгуулийн булхайгаас ард тvмний анхаарлыг холдуулах, vvгээр далимдуулан ард тvмний сонголтыг луйвардсан дvнгээ баталгаажуулж авах гэсэн улс тєрийн маш муухай зорилготой болно. Одоо ингээд 2000, 2004, 2008 оны сонгуулийн нэг адил ард тvмэн сонголтоо луйвардуулаад vлдэх vv. Эсвэл ширээний ард сууж асуудлыг ухаалгаар шийдэж дахин санал хураалт явуулах уу. Нэр дэвшигч болон намуудын зєгнєєд байснаар vнэхээр Монгол Улс ардчилсан улс болж хєгжих vv. Эсхvл дахин тоталитар хяналтад орж авлигачдыг тэжээгч тєртэй Африкийн улсууд шиг болох уу гэдэг сонголт бидэнд тулаад байна. Редакцийн тайлбар: Ийм нэгэн бичлэг daYarmongol.com сайт дээр тавигджээ. Дурдагдсан баримт, мэдээллvvдийн ихэнх нь бодитой байх магадлалтай санагдаад сониндоо тавилаа. Їнэхээр ч С.Баяр Ерєнхий сайд болоод 20 минутын дараа гаргасан анхны тушаал нь ТЕГ-ын даргыг єєрийн найз Р.Болдоор солих байсан билээ. Оросын судлаач Марк Гольман ИА REGNUM агентлагийн сурвалжлагчид ярилцлага єгєхдєє “Монголын парламентын сонгуулийн vр дvнг гажуудуулсан байх бvрэн магадлалтай байна. МАХН, Ардчилсан намын санал маш ойрхон гарах учиртай. Гэтэл МАХН єєрийнхєє саналын тоог бараг хоёр дахин нэмэгдvvлсний шалтгаан одоогоор ойлгомжгvй байна. Иймэрхvv ажиллагаанд эртнээс бэлтгэсэн байх боломжтой. Гудамжны хєдєлгєєн бол урсгалаараа явагдсан. Харин vйл явдлын єрнєлийг цааш нь гаднаас орж ирсэн “тоглогчид” эргvvлчих шиг боллоо. Тэдний ард улс тєрийн зорилго бvхий тодорхой хvчнvvд байсан нь ойлгомжтой гэж судлаач тэмдэглэжээ. Г.Баасанням гэж залууг цагдаагийнхан гэрээс нь баривчилж авч яваад vндэслэлгvй, хорьж байцаасан талаар бидэнд ярихдаа “Жагсаалын vеэр МАХН-ыг шатаая, Баярын гэрийг очиж шатаая гэж уриалаад явж байсан хvн мєрдєн байцаагч болчихсон сууж байсан. Би их гайхсан. Намайг суллаад хамтарч ажиллах, хvмvvсийг барьж єгєхийг санал болгосон” гэлээ. Энэ бvхнээс харахад хvчний байгууллагынхан МАХН-ын байрыг болон СТЄ-г шатаах ажлыг зохион байгуулсан, олныг турхирсан нь нотлогдож байна.
profile