“Дэлхийн мисс-2008”-ын бикинитэй хамгийн сайхан бүсгүйгээр мексик бүсгүй тодорлоо
“Дэлхийн мисс-2008”-ын бикинитэй хамгийн сайхан бүсгүйгээр мексик бүсгүй тодорлоо

Лхагва гарагт “Дэлхийн мисс-2008” тэмцээний бикинитэй хамгийн сайхан бүсгүйгээр Мексикийн 21 настай оюутан Елиза Наджера тодорчээ. 80 гаруй оролцогчид өмнөд хэсгийн Ньячанг хотод бикинитэй өрсөлдсөн байна.

Нэвтрүүлгийг орон нутгийн таван сувгаар, америкийн NBC сувгуудаар шууд дамжуулжээ. Бүх оролцогчид тайзан дээр зөвхөн өнгөөрөө ялгагдах ижил бикинитэй гарч ирсэн байна. Оросыг төлөөлөн оролцсон цайвар ногоон бикинитэй Вера Красова гэдэг бүсгүй шилдэг тавд багтсангүй.

Эхний таван байранд Мексикээс гадна Энэтхэг, Испаин, Колумб, Америкийн бүсгүйчүүд тус тус шалгарчээ. Уг арга хэмжээ Vinpearl Land амралтын газрын усан хөгжмийн маш том шоу болж, гадаад дотоодын жүжигчид оролцсон байна. Ялагчийг “Vinpearl-ын хатан хаан” гэж нэрийдсэн. Бикинитэй уралдааны ялагч 2000 орчим америк долларын мөнгөн шагнал, Rogaska болор ваар шагналд нь авчээ хэмээн РИА "Новости" мэдээллээ.