Энэ удаа та бүхэндээ компьютерийн ертөнцөд хамгийн их нэрд гарсан “хар”, “цагаан” хакеруудын тухай товч танилцуулхаар бэлтгэлээ. Тэд олон шалтгааны улмаас алдаршжээ. Сайн, муу үйлдэл, компьютерийн программын хөгжилд оруулсан хувь нэмэр, халдлага, сэтгэх чадвараараа.

Ричард Столмэн (Richard Stallman)
“Үнэгүй” программ хангамжийн “загалмайлсан эцэг” гэгддэг. Ричард 1971 онд MIT компанид ажиллаж байх үедээ программын кодуудыг тайлах арга сэджээ. Эндээс тэрбээр программын кодыг “эвдэх” үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд “үнэгүй” програм хангамжийн “загалмайлсан эцэг” нэрийг зүүх болов.

Деннис Ричи, Кен Томпсон (Ken Thompson)
XX зууны чухал ололт болох UNIX үйлдлийн систем, программчлалын С хэлийг бүтээснээрээ алдаршжээ. Тэд аль аль нь ажлын гараагаа “Bell Labs” фирмээс эхэлсэн байна. 1960-аад оны үед уг фирмд ажиллаж, өөрсдийн шинэ санаа, ухаанаараа компьютерийн ертөнцийг тэр чигээр нь өөрчилжээ. Кен Томпсон одоо компьютерийн ертөнцөөс хөндийрсөн бол Деннис Ричи урьдын адил “Lucent Technology”-д ажиллаж, UNIX үйлдлийн систем дээр суурилсан “Plan9” нэртэй шинэ үйлдлийн систем боловсруулж байгаа аж.

Жон Дрейпер (John Draper)
Тэрбээр “Cap’n Crunch” хэмээх хочтой бөгөөд энэ нь түүний утсан харилцаа холбооны сүлжээг “Cap’n Crunch” хэмээх эрдэнэ шишийн хайрцагаар шүгэлдэж эвдсэнтэй холбоотой гэнэ. Мөн үүнээс гадна түүнийг нэрд гаргасан өөр нэг зүйл нь дэлхийд анхных гэж хэлж болох “IBM PC”-д зориулж бүтээсэн текст боловсруулах программыг зохиосон явдал юм. Тэрбээр одоогийн байдлаар компьютерийн хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа, боловсруулалт хийдэг хувийн компанийнхаа тэргүүнээр ажиллаж байна.

Роберт Моррис (Robert Morris)
1988 онд хамгийн анхны “интернэтийн хорхой” буюу вирусийг зохиосноороо алдаршжээ. Тухайн “хорхой” олон мянган компьютерийг халдварлуулж, интернэтийн үйлчилгээг бүтэн өдрийн турш зогсооход хүргэжээ. “Morris” хорхой “Vax”, “Sun” компьютеруудын сул талыг ашигладаг, магадгүй хамгийн анхны хакерын хэрэгсэл байсан байх.

Кэвин Митник (Kevin Mitnick)
Хамгийн алдартай “хар” хакер бөгөөд түүнийг компьютерийн мэргэжилтэн Цутому Симамура (Tsutomu Shimomura) илрүүлж баривчилжээ.

Кэвин Поулсен (Kevin Poulsen)
1990 онд Лос Анжелосийн утсан холбоонд нэвтэрч, радио руу утсаар ярин “Porsche 944” автомашин хожжээ. Кэвинийг сүүлд нь баривчилж, гурван жилийн хорих ялаар шийтгэжээ. Тэрбээр одоо “SecurityFocus” сайтад ажиллаж байна.

Цутому Симамура (Tsutomu Shimomura)
“Цагаан” хакерын тод жишээ. Түүнийг Сан-Диего дахь суперкомпьютерийн төвд ажиллаж байх үед Кэвин Митник тухайн төвийн сүлжээнд нэвтэрч, үүрэн телефоны шинэ технологийн тухай, мөн бусад нууц мэдээ, материал хулгайлжээ. Цутому хорлон сүйтгэгчийг мөшгиж, эцэст нь баривчлуулж чадсан аж.

Линус Торвальдс (Linus Torvalds)
Linux үйлдлийн системийг зохион бүтээснээрээ нэрд гарчээ. Линус шинэ үйлдлийн системээ 1991 оноос тухайн үеийн төлбөргүй технологи дээр тулгуурлан GPL лицензэд нийцүүлэн бичиж эхэлжээ

profile