a716b07457718cc3a215efa328fc103f_web.gif 
 

 


 

Уучлаарай залуу минь нүдээ!
Урдаас тэгтлээ ширтээд яахав
Унагах үг ч үгүй мэлрээд хэрэггүй
Уруул давсан харцаараа битгий намайг нүцгэл

Урдаас ширтэх нүдээрээ чи
УчирЪя гэж хэлээд байна
Уруул давсан харцаараа чи
Унтъя гэж хүсээд байна

Дуу хоолойгүй үгээрээ чи
Дурлалцъя гэж гуйгаад байна
Дутуу нойрыг хээр хонуулаад
Дураараа цэнгэхийг мөрөөдөөд байна

Гэвч...

Би жирийн л нэг эгэл эмэгтэй
Бие сэтгэлээрээ өнчин ч гэлээ
Бодол бясалгалаараа давтагдашгүй нэгэн ч
Болдоггүй ,,залууг,, номхотгогч биш ээ

Уруул давсан харцаа надаас холдуул
Урд чинь зогсоод би нүцгэлэхгүй нь мэдээж...


 
 
profile