Бүсгүй минь над руу битгий хар'''
Зүрхийг чинь зүсэх үг хэлж би магад
Зөөлөн уруулаараа намайг битгий үнс
Зугаа төдийд үзээд зугтчихаж би магад
Нойроо хугаслан байж намайг битгий бод
Нэг л өдөр чамайг орхиод явж мэднэ би
Инээдэнд минь хууртаж надад бүү дас
Итгэл сэтгэлийг чинь эвдэж мэднэ би
Сэтгэлд минь илүү орон зай байхгүй учир
Сэмэртэл уярч хайрлаж би чадахгүй
Бие минь чамд очивч 
Зүрх минь өөр хүнийх
Тийм болохоор намайг бүү хайрла
Тэвчихийн аргагүй муу зaлyy би...