Дэлхийн томоохон онлайн видео файлын сан Dailymotion сайтын remarimi гэсэн нэртэй хэрэглэгч манай "Монгол охид" буланд орсон охидын зургуудыг видео файл болгон оруулсан байхыг олж үзлээ. Хамгийн гол нь маш гоё аяан дээр тааруулж өгсөн нь анх "Монголын үзэсгэлэнт охид" буланг бэлдэж байсан үе, олон дурсамжыг минь сөхөж чадсан юм. Эх орноороо бахархах сэтгэл, удахгүй бидний зүрх нэгэн зэрэг азийн цээжинд хүчтэй цохилох цаг ирнэ гэдгийг мэдэрч байна. Ингээд "Xerox" миний бие энэ цувралын талаар товчхон түүхийг дэлгэсэн байгаа. Та бүхэн эдгээр бичлэгүүдйиг үзээд хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэлээ хуваалцаарай. Сэтгэл нэгэнт хөдөлсөн болохоор та нартаа товчхон түүхийг сөхөе, Хоёр найзтайгаа долоо хоногын амралтаараа явж байтал тэр хоёр маань компьютер тоглоом ярьж байгаад гэнэт бооцоотой тоглохоор шийдэж, тэр өдрийн зорьсон зорилгоо түр хойш нь тавьж, pc тоглоомын газар орохоор болсон юм. Тэднийг тоглож дуусахыг хүлээх зуураа, интернетэд холбогдсон компьютер дээр сууж, сурсан зангаараа элдэв янзын сайт ухаж байтал нэг блог дээр бага ястан царайлаг охидийн үнэхээр сайн авсан 100 гаран зураг галлерей дотор нь байгааг харсан. Эдгээр зургуудыг үзээд яагаад Саак-д мэдээ болгон оруулж болохгүй гэж бодогдон хаягыг нь өөрлүүгээ илгээчихлээ. Ингээд амралт дуусч ажлын шинэ өдөр эхэлж, өөрт ирсэн шинэ зургуудыг оруулахдаа ямар нэр өгөхөө мэдэхгүй баахан сууж байгаад, энэ охидууд чинь бидний л удам шүү дээ гэж бодоод "Монголын үзэсгэлэнт охид" хэмээн нэрлэж, энэ цувралын эхлэл тавигдсан юм даа. Монгол охид маань хөөрхөн болсон гэж хүмүүс ярьцгаадаг л байсан. Харин би энэ цувралыг эхлүүлчихээд хүмүүс ямар их үзэж, санал сэтгэгдэл бичиж байгааг хараад цэвэр монгол охидынхоо зургуудыг оруулж байхаар боллоо. Гэхдээ удахгүй охидын зураг дуусч, цуврал зогсох байх даа гэж бодож байтал хөөрхөн охидын зургууд улам ихээр ундарсаар ... Тэр үед л Монголын минь охид ямар хөөрхөн болоо вэ, гоо сайхныхаа төлөө ямар их тэмцдэг болсон юм бэ гэдгийг улам илүүтэйгээр мэдэрч билээ. Харин одоо та бүхэн remarimi хэрэглэгчийн Dailymotion.com сайтад бэлдэж, upload хийсэн "Mongolian beauties" бүтээлийг хүлээн авч үзнэ үү


анар