Чиний сэтгэл миний дотор амьдарч Чин зүрхэнд минь сувд болон оршиж байна. Амьдрал хэмээх энэ хөлгүй далайд Алсыг зорихдоо жижигхэн завь хөлөглөн Залуур нь болж явахад Урам хайрласан хүчээр cэлүүр нь болж явсан Чиний итгэл бидний итгэл байсан Алдаж онох хорвоогийн гүн далайн ёроол руу Аз жаргалыг хайн шумбан ороход Сувдаан бусдаас харамласан хясаа мэт Чиний сэтгэл миний дотор амьдарч Чин зүрхэнд минь сувд болон оршиж байна. Ц.Гантөмөрөөс хайрт хань Д.Амаржаргалдаа зориулав. Чамдаа хайртай шүү.