Яг одоо Сэрдамба тоглож эхэллээ. 2 тамирчны хувьд стил төрхийн хувьд эн чацуу харагдаж байна. Монголчууд энд тэнд цуглаж тоглолтыг амьсгаа даран үзэж сууна. Эхний үе өндөрлөж Хятад 1 оноо авлаа. 2-р дөнгөж эхлээд манай хүн гэмтэл аваад тоглолт дуусчихлаа? Энэ чинь одоо юу вэ итгэмээргүй юм? Юу болчихвоо? Юу ч ойлгосонгүй ямар гэмтэл авчихваа?

Ямар ч байсан Сэрдамба маань гэмтэл авснаар тоглолт ямар ч урамгүй өндөрлөж. Сэрдамба маань мөнгөн медалын болзол хангаж. Мөнгөн медал хүртлээ. . Жилийн өмнө манай Монголд болсон Азийн аварга дээр манай тамирчин Жоу -г 12:7 -ын харьцаатай зодож байсан удаатай билээ. Гэвч энэ удаад үнэхээр аз түшсэнгүй тэрээр гэмтэл авснаар тулаан дууслаа.

Одоо Бадар-Ууганд маань Алтан медалын боломж үлдлээ. Ингээд АЛТАН МЕДАЛ ЯЛЛАА.

Яг одоогийн байдлаар 4 зам дээр хүн битүү цуглаж машин явах зайгүй болсон байгаа юм байна. Маш олон хүн 2 тамирчнаа дэмжихээр иржээ.

Монгол улс ингээд түүхэндээ байгаагүй алтан медалыг 1 -г биш бүр 2 -г нэг жилд авдаг юм байжээ. Үнэхээр гайхалтай биширмээр тоглолтыг Куба -ын агуу тамирчны эсрэг үзүүллээ. Тоглолтын эхний үеээс эхлэн манай хүн тоглолтыг гартаа аван уран яруу боксын гайхамшгийг үзүүлсэн 4 үеийг ар араас нь угсруулан үзүүллээ.

2 -р үеээс Куба -ын тамирчин харьцангуй сэргэлэн задгай тоглож эхэлсэн ч гэсэн манай тамирчин үнэхээр түүнд ямар ч боломж өгөлгүй 14 : 5 -ын харьцаатай яллаа. Үнэхээр Бадар-Ууган маань ирээдүйтэй чадварлаг дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ баталлаа. Тиймээ энэ жил Монгол улсад Гайхамшиг үргэлжилсэн жил байлаа. Монголыг дэлхийн тавцанд харуулсан тамирчиддаа БАЯРЛАЛАА.

profile