♣♣..**Яагаад санаад байна аа чамайгаа**..♣♣

Үдэш нойрсоход энгэрт чинь эрхлэх гэсэндээ чамайг би

санадаг юм байлгүй дээ

Өглөө сэрэхэд цээжинд чинь нугдайх гэсэндээ чамайг би

санадаг юм байлгүй дээ

Өдөр өнжилгүй сэтгэлд чинь уягдах гэсэндээ чамайг би

санадаг юм байлгүй дээ

Үхэшгүй мөнхийн хайр байдагт итгэх гэсэндээ чамайг би

санадаг юм байлгүй дээ
A.Soyko
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.