images.jpg




Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно

Талын хялгана сэргэж  зун болохоо больж үзэгдэнэ
Тавилангийн цэцэг шивээлэн орчлон гандаж санагдана
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно

Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг
Үр нь амьд байхад эх  хүн  жаргадаг
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно...

Ээжийгээ үргэлж хайрлаж яваарай
profile

Үүрд хамт байна гэж амлаа биз дээ
Үргэлж чамайгаа үнсэнэ гэж хэлээ биз дээ
Үнэхээр чамдаа хайртай гэж шивнээ биз дээ
Үүр цайтал хамт гэж тэвэрээ биз дээ
Харин одоо хаана байгаа юм бэ?     Заяа