Модод ногоон дээлээ тайлж цагаан цасыг нөмөрчээ
Мөн ч удаан үүнийг хүлээсэн шигээ,чамайгаа хүлээсээр
Өөрийн эрхгүй чамайгаа хүлээн бэтгэрч
Өнөөx цасан дээгүүр гуниглан алхана                                                           

Би чамайг л хүсэн гансарч шүлэг тэрлэхдээ
Бидний тухай зөвхөн сайхан дурсамжийг л хөндөнө
Учрал сэтгэл хоёр минь чамайгаа удаан хүлээлээ
Урсгал дөлгөөн харцыг чинь бүхнээс илүү санагалзлаа
              

               Би цасанд, цав цагаан өнгөнд дуртай шигээ
               Бие сэтгэлд чинь ер нь юм бүхэнд чинь хайртай
               Өвлийн өнгө, даруухан цасыг хүлээдэг шигээ
               Өөрийг чинь би өдөр алгасахгүй хүлээж, хайрладагаа
                          

                         Учирч танилцсан үеэ бодоод 
                         Ухаангүй намайгаа уучлаарай хайрт минь
                                                                       

 

profile

ЗӨӨЛӨН ХАРЦ ЗҮРХ БҮЛЭЭСГЭНЭ
ЗӨӨЛӨН ХАРИЛЦАА яСыГ ДУЛААЦУУЛНА