Devils_Cry_by_DDrAgO.jpg

Хайртай хэмээн хуурлаа гэж намайг бүү буруутга
Хангал эмнэг шүлгээ сүлэх гэж зуурхан дурласым
Ханьсаад дараа нь хаялаа гэж надад битгий гомд
Хөшөө болгон мөнхжүүлэх гэж түрхэн ханьссым

Дулаацсаны эцэст өврөөс минь явлаа гэж бүү хорс
Дуулаад, уншаад уйдамгүй дутуугүй шүлэг хэлхсийм
Дагжсан сэтгэлээ тайтгаруулаад нислээ гэж бүү харуус
Далай шиг гүн утгатай давтагдашгүй шүлэг тэрлэсийм

Тус дэмээр минь тэнгэрт дүүлчихээд буухгүй байна гэж бүү зэмлэ
Тулгар баганы оройд шүлэг хөврөөд байна би буухгүй ээ
Тусгүй зүйл бичлээ гэж надтай бүү шөргөөцөлд
Тэр л сэдлээр чинь шүлэг биежиж амь ордгиймаа

Үгс үгсийн давалгаанд нь сэлж өгсөх би дуртай
Бичсэн шүлэгтээ мансуурч мөртүүдэд нь төөрөх дуртай
Агуулга нь өгүүлбэртээ багтахгүй оволзоход нь би дуртай
Битүүхнээ гүн ухаантай шүлгэндээ бүр ч хайртай

Алдаа онооны дэнслүүр миний шүлэг
Аргагүйтсэн эргэлзээний түлхүүр үгэн баринтаг
Дэлхийд түгэн тархах бадагтай цуурай
Дэнлүү болон гэрэлтэх биежсэн бурхан

 

5179.jpg  

profile