Өөр хэнд ч биш ганцхан чамд л би хайртай байсан
Дахиж хэнийг ч хайрлаж чадахгүйгээр би чамд дасчихсан байсан
Эхлэл төгсгөл нь мэдэгдэхгүй би чамайгаа хүлээдэг байсан
Эргээд ирэхийг чинь мэдсэн бол эрд гарахгүй л байх байсан
Эргэн эргэн харсаар холдоод одлоо чамаасаа
Эргээд ирэхгүй жаргалаа яах ч билээ дээ би чинь
Хүсээд ирэхгүй жаргалыг хүний өвөрт амсах нь ээ хайр минь
Хорвоод мэндлэх үрдээ чинийхээ нэрийг хайрланаа хайрт минь
Хөөрхөн төрсөн царайнд чинь
Хөгжилтэй эгдүүтэй занд чинь
Хүнлэг ариун сэтгэлд чинь
Хөл алдан дурласан юм аа би!