Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав,

-Хүнийг та гэж дуудаж, баярлалаа гэж хэлж сурах хэрэгтэй.

Гавьяат багш, академич О.Шагдарсүрэн,
-Бид малаар дамжуулж эх орныхоо бэлчээр, өвс, ус ургамлын шимийг хүртдэг.

Хөдөлмөрийн баатар, ардын эмч, төрийн шагналт, доктор, профессор Ж.Хайрулла,
-Эрүүл саруул байж, зорьсондоо хүрэх нь жаргал юм.

Төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж,
-Аливаа хүн өөрийгөө чамлаж амьдрах ёстой.

Ардын жүжигчин, профессор Д.Жаргалсайхан,
-Зовлон үзээгүй хүн жаргаж яваа мөртлөө зовж яваа юм шиг санааширдаг.

Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич П.Хорлоо,
-Дэлхий дээр олон хэл устаж байна. Иймээс монгол хэлний сургалтыг чанаржуулж, дархлаажуулж хамгаалах хэрэгтэй.

Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа
-Алдаж оноход үргэлж дэргэд байж, өмөг түшиг болж, хэзээ ч сэтгэл урваагүй хань минь миний жаргахын үүд.

Төрийн шагналт, зохиолч Д.Батбаяр,
-Амьдралд байдаг гэрэл гэгээ бол хайр.

Төрийн шагналт, яруу найрагч Д.Нямаа,
-Аливааг биеийн хүчээр биш, ухаан бодлынхоо хүчээр аятгах нь эрхэм.

Соёлын гавьяат зүтгэлтэн, нийтлэлч Б.Лигдэн,
-Зөрчил дунд амьдрах л хэрэгтэй, өөр арга байхгүй.

Төрийн шагналт зохиолч, шог зураач Ц.Доржготов,
-Бузар мөнгө гэж үгүй, бузар аргаар олсон мөнгө л гэж бий.

Өндөр настан Ц.Лоохууз,
-Ямар ч хүн шударга бөгөөд хөдөлмөрч л байвал тэр зөв хүн.
Уншигч олны дийлэнхийн таних дээрх эрхмүүд ингэж ярьжээ.

profile

Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг
Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...

  http://krilleer.blogspot.com/