♣♣..**Хүлээнэ ээ**..♣♣

Сэтгэлээ би чамд зориг гарган нээсэн

Сэм горьдож хайрыг чинь хүлээнэ гэдгээ хэлсэн

Бүсгүй бардам аалиа чиний л сэтгэлд гээчихээд

Бүдэрч унахгүйн тулд чамайг л түших гэсэн юм

Отголж ирэх хайраа чинийх байгаасай гэхдээ

Орой бүрийн тэнгэрт хүслээ шивнэн хүлээнэ ээ

Чамайг би одоо хүлээсэн ч

Цаг нь болохоор чи намайг хүлээнэ ээ...
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.