Өвөл болон ус хөлдөхөд
Хүйтэнд дэврэн дулаацуулана гэчээд
Өвөртөлөхгүй намайг дааруулаад байхаар нь
Хөлдөөд хайлаад би нуур болчихсон

Намар болж орхин нисээд
Нуурандаа буцаад ирнэ гэчээд
Удаад намайг хүлээлгээд байхаар нь
Ууршаад би бороо болчихсон

Бүрхэг өдөр бороо асгарахад
Шүхэрэн доор хамтдаа зогсоно гэчээд
Бороо зогстол ирэхгүй болохоор нь
Шаргал наранд би солонго болчихсон

Долоон өнгө тодорсон солонго гарахад
Хоёулаа цугтаа бүхнийг эхлэнэ гэчээд
Дугарсан үгэндээ эзэн болохгүй болохоор нь
Хагацаад би дурсамж болчихсон

Б. Амарсанаа

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/