Бичлэгийн тоо 6,515
MSGR-r irsen medeelel
Yaraltai anhaaruulga. Mongoliin ard tumen odoo nen ahaaraltai baihgui bol suireh muhuh bolood bn. Hedhen honogiin umnu Mongold ireed yavsan hujaagiin Tom Darga mongoliin irgenii hudulguuniig demjij asar ih munguur tusaljee. Yag odoogiin baidlaar Batzandan, Magnai 2 hyatadiin elchin saidiin yaman dotor nuugdaad baina gesen medee irlee. Tend hyatadiin tusgai alba nariinchilsan zaavar zuvluguuu zevsegt murgulduun yaj yavuulah zaavar ugch olon toonii hyatadiin erliiz mongoloor yaridag humuusiig beltgej bn. Uls undsee avraya gesen un baival ene medeeg yaraltai damjuulj tuslana uu!!! Одоо иймээ тиймээ бослого байж болохгүй ээ 2 хуваагдвал том гүрэний хоол болно шүү ардчилал ч үгүй хувьсгалч үгүй болох вий
Yaraltai anhaaruulga. Mongoliin ard tumen odoo nen ahaaraltai baihgui bol suireh muhuh bolood bn. Hedhen honogiin umnu Mongold ireed yavsan hujaagiin Tom Darga mongoliin irgenii hudulguuniig demjij asar ih munguur tusaljee. Yag odoogiin baidlaar Batzandan, Magnai 2 hyatadiin elchin saidiin yaman dotor nuugdaad baina gesen medee irlee. Tend hyatadiin tusgai alba nariinchilsan zaavar zuvluguuu zevsegt murgulduun yaj yavuulah zaavar ugch olon toonii hyatadiin erliiz mongoloor yaridag humuusiig beltgej bn. Uls undsee avraya gesen un baival ene medeeg yaraltai damjuulj tuslana uu!!! Одоо иймээ тиймээ бослого байж болохгүй ээ 2 хуваагдвал том гүрэний хоол болно шүү ардчилал ч үгүй хувьсгалч үгүй болох вий
2008.07.03 21:22:12 (*.197.170.248)
Монгол орны минь ардчилалд өнөөдөр хүлээн зөвшөөрөх эс хүлээн зөвшөөрөх асуудал болж байхад аль нэгэн намын төлөөлөл болсон вэб сайт гэгдэх юмнаас хагас дутуу ойлгож уншсанаа битгий энд тавьж нэг талыг барьцгаа.Өнөөдөр Монгол улс байсаар ирсэн юм байх ч болно.Үүнийг уншсан хүн болгон нэг л юмыг ойлгох хэрэгтэй.Өнөөдөр монгол улсын иргэд яагаад эх орондоо сайхан амдарч чадахгуй,энд хүний гар харан,үр хүүхэд,эцэг эх,орондооч очиж чадахгүй амьдарч байна вэ?бидний эзгүйд ХАР ХЯТАДУУД миний эх орныг тонож цөлмөж байгааг юугаар ойлгох вэ???? бид өнөөдөр үр хүүхэд, хойч удмаа үлдээе гэж бодож байгаа бол эрс шийдмэг, аливаа юмнаас айж хулчиганахгуйээр зоригтойгоор хүний өмнөөс нүүр дүүрэн харж өөрсдийнхөө бодол санааг хэлэх цаг болсон юм биш үү???
БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин хятадуудын мөнгөөр нэр дэвшиж буй хүмүүстэй уулзахаар манай улсад айлчлаад буцжээ
• 2008.07.2, 11:10 • Ноцтой мэдээУИХ-ын сонгууль болохоос яг найм хоногийн өмнө урд хөрш БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнийг хойд хөрш ОХУ-ын хэвлэлүүд юу гэж бичиж байсан нь эдүгээ хүмүүсийн анхаарлыг татаад байна. Жишээ нь Оросын нөлөө бүхий “Экспресс газета” сонинд бичихдээ “БНХАУ-ын дэд дарга Монголын парламентын сонгуулиас өмнө Улаанбаатарт хоёр гуравхан хоног айлчлан ирсэн ч бүхэл бүтэн өдрийг өөрийн ЭСЯ-ны байрандаа өнгөрүүлэв. Хятадын хоёрдугаар хүн, нөлөө бүхий энэ хүн Монголын парламентын сонгуулиас хэдхэн хоногийн өмнө тус оронд айлчлах болсон албан шаардлага юу байв? Энэ талаар сонгуулийн хэнээрхэлд автсан монголчууд төдийлөн анхаарахгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ Монголын зарим хэвлэл дээр энэ жилийн парламентын сонгуульд Хятадын мөнгө төгрөгөөр санхүүжсэн хувь хүмүүс маш ихээр гарч болзошгүй гэсэн хардлага сэрдлэг цөөнгүй гарч байсныг дурдах хэрэгтэй болов уу. Энэхүү сэрдлэгийг батлах мэт тус улсын парламентын сонгуулиас хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын дэд дарга Улаанбаатарт зориуд айлчлан ирж бүхэл бүтэн өдрийг ЭСЯ-ны байрандаа өнгөрүүлсэн нь бүр ч сэжигтэй санагдаж байгаа юм. Си Жиньпин дарга ЭСЯ-ын цэвэрлэгч, үйлчлэгч нартай ярилцахын тулд бүхэл бүтэн өдрийг гаргасан гэвэл хэн үнэмших билээ. Түүний хэнтэй уулзаж, ямар төлөвлөгөө зохиож байгааг монголчууд мэдэх аргагүй. Учир нь Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ нь Хятадын эзэмшилийн газар нутаг учраас тийшээ Монголын талаас ямар хүн Хятадын ЭСЯ-нд нэвтэрч Си даргатай уулзаж учирч байгааг тандах мэдэх боломжгүй. Магадгүй Хятадын дэд дарга Монголын парламентын энэ удаагийн сонгуульд өөрсдийн нь мөнгөөр санхүүжин нэр дэвшиж буй бүлэглэлүүдтэй уулзаж нарийн төлөвлөгөө зохиосон байж ч болно. Учир нь Си даргыг ЭСЯ-даа бүтэн өдөр болох хугацаанд том том хар жийпнүүд тасралтгүй ЭСЯ-ны үүднээс хөдөлж байлаа” гэж бичсэн нь үнэхээр юу билээ гэж бодмоор сэжиг таамаглал мэт санагдаж байгаа юм. Гэвч Оросын нэгэн шар хэвлэлийн бичсэн таамагаар монголчууд сэтгэх нь буруу ч байж бас болно. Харин сонгуулийн өмнөхөн сүр дуулиантайхан айлчилж цув, юүдэн муутай хэдэн бор цагдааг маань олон хоногийн бороонд гудамжинд зогсоон голд нь ортол норгоод буцсан Хятадын дэд дарга Си Жиньпиний айлчлалаас анхаарал татсан хэд хэдэн баримтыг бид өөрсдөө эргэн харахад илүүдэхгүй санагдана. Си Жиньпин дарга энгийн үгээр хэлбэл сонгуулийн өмнөхөн манай улсад зочлохдоо халаасандаа 40 сая юаньтай хүрч ирсэн билээ. Тэрбээр үүнийгээ сайн түншийн хувиар Монголын ард түмэнд буцалтгүй тусламж нэрээр үнэгүй өглөг болгон өгч орхисон. Сонгуулийн өмнөхөн ийнхүү 40 сая юань өгч байгаа нь сонгогчдын саналыг худалдан авч байгаа нэр дэвшигч шиг санагдаж байгаа биз.
Мөн Хятадаас манай улсад сүү махны чиглэлийн үхэр оруулахаар болж харин манай улс урд хөршид хүнсний зориулалттай адуу экспортлохоор болсон. Арваад жилийн өмнө манай улс адуугаа хойд хөрш рүү экспортолж тууврын зам хэмээх нэгэн төрлийн жим үүсээд байсан нь эдүгээ урд хөрш рүү чиглэж байх шиг. Нэг ёсондоо хуучин ЗХУ-ын халааг БНХАУ авч байх шиг. Түүнээс гадна Хятадаас биологийн эм бэлдмэлээр бордчихсон мах сүүний чиглэлийн үхэр оруулж ирээд тэр нь манай цаг уурт дасан зохицно гэхээр тун эргэлзээтэй асуудал мэт. Мөн сайхан сэтгэлт Си Жиньпин дарга 40 сая юань зүгээр хандивлахын зэрэгцээ манай улсаас Хятадад төлөх өрийн хугацааг 2012 хүртэл хойшлуулж том буян үйлдлээ. Гэхдээ энэ буян дотор аль 1958,1960 оны хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн дагуу олгосон зээлийн үлдэгдэл, түүний хүү явж байгааг бодолцох хэрэгтэй. 2012 онд Ар Монгол Хятадад нэгдэнэ гэж Америкийн шинжээчид ёрлоод байдаг нь энэхүү өрийн хугацааг хойшлуулсан он тоололтой давхцаж байгаа нь лав л сайны тэмдэг биш. Түүнчлэн Си Жиньпин хүнсний аюулгүй байдалтай холбоотой гэрээнд үзэг хүргэхдээ хоёр улсын хүнсний хяналтын ажлыг нэгдмэл ойлгоцтой хамтын харилцаатай болгоно, үүний дагуу Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар УМХГ-ын дэргэд мэргэжлийн хяналтын төв лабораторийн барилгыг иж бүрэн тоног төхөөрөмжтэй нь 2009-2010 онд хүлээлгэн өгнө гэж ам алдсан нь айдас төрүүлж байгаа юм. Энэ амлалтаас үзвэл урд хөршөөс орж ирдэг хортой жимс ногоогоор далимдуулан хятадууд манай хүнсний аюулгүй байдлын хяналтыг гартаа авах гэж байгаа юм биш үү? Хүнсний хяналт гэдэг манай улсын үндэсний аюулгүй байдлын тогтолцооны нэг хэсэг биш бил үү. Тэгвэл энэ тухай сонссон төрийн эрхтэн дархтанууд юу бодож байгаа бол. Энэ хжлын хүрээнд Хятадын тал хүнсний аюулгүй бүтээгдэхүүн Монголд экспортлох 100 компанийхаа нэрийг өгч байсан. Өмнө нь оросууд 100 шатахуун түгээх станц барих тулгалт өгч байсныг уншигчид санаж буй биз ээ. Үүнтэй барьцсан мэт хятадууд 100 хүнсний компаний нэр өгч байгаа нь манай улсын хүнсний үйлдвэрлэлийг яваандаа гартаа авах гэсэн алсын бодлого биш үү. Мөн Си дарга Хятад улсаас манайд хөнгөлөлтэйгээр олгох 300 сая ам.долларын зарцуулалтыг өөрчлөхийг зөвшөөрсөн байгаа юм. Ингэхдээ 100 саяар нь гэр хороололоо барилгажуул, 50 саяыг нь баруун чиглэлд 700 км авто зам барихад зарцуул гэж зөвлөсөн юм шиг л ойлгогдож байгаа юм. Барилга, зам барихад урдаас үй олон хятадууд л орж ирдэгийг бид мэднэ. Хэзээ монголчууд өөрсдөө замаа тавиад, барилгаа бариад яваад байлаа. Ийм ашигтай учраас л Си дарга 300 сая ам.долларынхаа зориулалтыг өөрчлөхийг зөвшөөрсөн мэт. Эцэст нь тэрбээр “Бид Монголын ард түмэнд юу л байна түүгээрээ тусална” гэж хэлсэнийг саная. Хятадад юу л байна эхнэргүй гоонь эрчүүд байгаа шүү дээ. Энэ мэтчилэн Си Жиньпингийн айлчлалын араас янз бүрийн юм бодоод үзэхэд хачин санагдаж байгаа биз. Дээр нь нэмээд орос сэтгүүлчийн бичсэн нийтлэлийг уншихад өөрийн эрхгүй юу болоод өнгөрөв өө гэж бодогдож байна.