"Шинэ үе" продакшины бүтээл "Буруу эргэлт" уран сайхны кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна.Уг киноны soundtrack-ыг дуучин Дэлгэрмөрөнгийн дуулснаар хүргэж байна. Ойрд Дэлгэрмөрөнг ийм дуу гаргахгүй болохоор гайхаад байсан юм. Ямартай ч Амин зүрх цомогт орсон дуунуудтай нь адил уянгын гоё дуу болжээ.

Буруу эргэлт киноны мэдээлэл гадуур цацагдаагүй байгаа учраас мэдээлэл жаахан хомс байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл оруулнаа.

Буруу эргэлт киноны soundtrack-ыг татаж авах бол
8mb |
mediafire | gogoshare
Үүлэн чөлөөний наранд бүлээцэн дулаацах нас минь
Үнэн худлын хооронд бүдэгрэх дурсамж
Үгний сайханд хөөгдсөн хиргүй гэгээн сэтгэл
Үүрд гэж амлаагүй ч зуурдхан байгаагүй

Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад яаж дууссандаа
Нөхөж гүйцэшгүй цаг хугацааг хэлнэ
Нэр нэгтэй дуу дуулж өссөн багын тэр өдрүүд
…дуулсандаа мэднэ

Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана
Тэгээд чи хаана явна даа
Найзлахын үед чи дэргэд хэзээд байсан
Нарыг надтай уралдаж бас өрсөж харсан найз чи
Наслахын хувьсалд чи хажууд минь байсан
Намайгаа өөртэйгээ уусгаж нэгтгэсэн найзаа

Өглөөн нарны хурц туяаг намайг сэрүүлж харуулчаад
Үдшийн шингэх нарнаар чи байсангүй
Өнгийг нь дүрсэлж харахааргүй тэр сайхан нарны
Өрөөсөн цацраг нь гэмтсэнг би харлаа

Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана
Тэгээд чи хаана явна даа
Найзлахын үед чи дэргэд хэзээд байсан
Нарыг надтай уралдаж бас өрсөж харсан найз чи
Наслахын хувьсалд чи хажууд минь байсан
Намайгаа өөртэйгээ уусгаж нэгтгэсэн найзаа

Одоо чи хаана байна анд минь очоод чамайгаа тэврэе
Од харвасан тэр өдөр би нулимсан
Огторгүй харин чамайг надаас далд нуусан
Одоо болтол би андыгаа хайсаар

Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана
Тэгээд чи хаана явна даа
Найзлахын үед чи дэргэд хэзээд байсан
Нарыг надтай уралдаж бас өрсөж харсан найз чи
Наслахын хувьсалд чи хажууд минь байсан
Намайгаа өөртэйгээ уусгаж нэгтгэсэн найзаа
profile
I will love you forever. . .
               Our love will last as long as our lives. . .
                              Te amo emmanuelle