1.Гар утас дvvрэн нэгжтэй
   Ганц олдох амьдрал нь жаргалаар дvvрэн
   Гал халуун зvрх нь хайраар дvvрэн байж
   Шинэ оноо угтаарай 
2.Ширхэглэн буусан цагаан цастай
   Чимэглэн гоёсон ногоон гацууртай
   Ширээ тойрсон хайртай хvмvvстэйгээ 
   Шинэ оноо сайхан угтаарай 
   Аз жаргал шивнэлээ шvv 
   Алгаа тосоод аваарай
   Халуун дулаан vгсийг хамтад нь шивнэлээ 
3. Өглөө бvр vгийн сайхныг хэлэлцэж
    Өдөр бvр хvний сайнтай учирч
    Зvрх сэтгэлд чинь баяр гийж
    Зvvд vргэлжлэх цагаар нас нэмж 
    Зөрж өнгөрөх хоёр оны заагаар 
    Зvйрлэшгvй тансаг жаргалыг хvртээрэй 
 4. Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
     Цагаан сvvний өнгөтэй хайр бэлэглэе
     Амсаад л бялхам жаргал бэлэглэе 
     Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хvргье 
 5.Золгож ирж буй 2011 он танд
    Эрvvл энхийн жаргал 
    Инээн баясах учрал
    Сэхээрч ойлгох ухаарал бvхнийг авчрах болтугай
 7. Зvvдэнд ч оромгvй сайхан бvхэн
     Зvйрлээд ч амсамгvй аз жаргал хvсье
     Ирж буй 2011 онд гэр дvvрэн гэгээтэй
     Сэтгэлийн жаргалтай яваарай 
 8. Нас нэмж ухаан тэлсэн
     Цас бударч өнгө нэмсэн 
     Дарс оргилж баяр нэмсэн 
     Шинэ оны мэнд хvргэе 
 9. Шинэ ондоо тэвэр дvvрэн сарнай
     Сэтгэл дvvрэн итгэл 
     Нvд дvvрэн инээмсэглэл 
     Зvрх дvvрэн хайраар бялхаж яваарай 
 10. Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ
       Од хийморь орчлонгийн сайн сайхан бvхнээр дvvрэн байхыг билэгдэн 
       Ажлын амжилт амьдралд тань 
       Аз жаргал сайн сайхан бvхнийг хvсье
 11. Чимэглэн гоёсон ногоон гацуурханыхаа дэргэд 
       Амттан дvvрэн ширээгээ тойрон суугаад
       Айлчлан ирж буй шинээ оноо 
       Хайртай хvмvvстэйгээ сэтгэл догдлуулсан тэрхvv vдшийг 
       Мартагдахааргvй сайхан өнгөрvvлээрэй. 
 12. Аз жаргал шидлээ шvv 
       Алгаа тосоод аваарай 
       Алсаас хундага тулгалаа шvv 
       Хундагаа бариад тосоорой
       Ажлын амжилт шидлээ шvv 
       Алтаар өлгийдөөд аваарай 
       Амтлаг исгэлэн vнсэлт илгээлээ 
       Ариухан уруулаа дэвсээд аваарай
       Happy new year. Сайхан баярлаарай. happy_new_year78.jpg
  13. Будрах цасны мөнгөн ширхэгтэй
        Болор хундагны жингэнэх чимээтэй 
        Буурал сахалт өвлийн өвгөнтэй наадах цасан охидтой
        Шинэ оноо сайхан угтаарай. Happy new year 
  14. Угтах ондоо бvтээлээр дvvрэн 
        Урам тэтгэсэн амжилтаар баян 
        Гэгээн гэрлээр гэр тань гийж 
        Гэрэлт оюунаар ухаан тань тэлж 
        Шинэ оноо аз жаргалаар дvvрэн угтаарай ... 
 15. Цаг хугацааны тvvх болон vлдсэн хуучин оноо
       Цаглашгvй их амжилт бvтээлээр vдэж
       Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
       Од хийморьтой угтаарай 
       Орчлонд аз жаргал гэж байдаг бол Оргилд нь хvрээрэй 
       Сэтгэлээр дулаан итгэлээр дvvрэн Шинэ жилээ угтаарай
profile