Эгэлхэн хэрнээ дуугүйхэн бүхэнд шингэж төгс оршихуйг эрнэм
Ээж бурхан тандаа эрхэлж бус зэмлүүлж ухаан далайгаас сурнам
Намрын навчинд гуниг шингээж сэтгэлдээ уйлж явна охин чинь
Нас тоолон бойжуулж өдий хүргэсэн ачийг тань төгс гэнэм , ээжээ
Нарны дулаан цацраг атгаад эжий таньдаа очмоор байна , үр чин ь
*********
Тансагхан болоод даруу бүхэнтэй ханьсаж баяр баясгаланг үгүйлнэм
Тал нутагтаа эрдэж бас эзэгнэж эрх чөлөөг эдэлнэм
Хаврын шувуудад үг зааж өгч эх нутгийн салхинаа шивнэж сууна хүү тань
Хадган сахиуст нутаг ус таныгаа миний баяр бахдал гэнэм , эх орон минь ээ
Харуулдаж суугаа буурал Алтайн зүг дөрөө залж харимаар байна хүү тань
**********
Хязгааргуй хийгээд холын бүхэнд тэмүүлж төгсгөлөг чанарыг хайнам
Хайр ивэлсэн сүүн сэтгэлээс алдуурч бус аргамжуулж эжий таныгаа сананам
Зуний цэцэгсийн зуурдханд харамсаж санаандаа хайлж авна охин чинь
Зул шиг амьдарлын тань төгсгөл бадамлах дөл нь би билээ , ээж ээ
Зуур ч болов тань даа бууж мордоод буцахсан , харимаар байнаа
**********
Энгийн бөгөөд эгэлгүй бүхэнд сатаарч мөнх чанарыг танинам
Эхэлж унасан газар шороо танаараа ертөнцийг хэмжиж бас хэмжигдэж явна
Өвлийн цасны илч , шөнийн сарны туяагаар дутаж гундуухан л байна хүү тань
Өглөөний наран түрүүлж тусах нутаг минь та миний мөн чанар билээ .
Өөрийн минь биеийг өвөртөө багтаах өлгий нутагтаа харимаар байнаа , хүү тань