“Үлэмжийн чанар” англи хэл дээр, дэлхий даяар

Говийн ноён хутагт Данзанравжаагийн/1803-1856/ гайхамшигт бүтээлүүд, тэр дундаа шүлэг яруу найргууд манайхныг хэдэн зуун жил ариусган бишрүүлж ирсэн билээ.Тэгвэл өнөөдрөөс эхлэн дэлхий олон улс үндэстний хүртээл болж, сэтгэлийг нь баясгахнээ. “Perfect qualities” гэх А5 форматын 500-гаад хуудас уг номонд говийн ноён хутагт Данзан равжаагийн нийт 100 гаруй шүлэг багтсан байна.
Эдгээр шүлгүүдийг англи хэл дээр Simon Wickham -Smith гэх англи эр орчуулсан бөгөөд тэрээр урьд нь 6 дугаар Далай ламын буддын ухааныг номлосон бүтээлүүдийг орчуулж байсан гэнэ. Түүнчлэн одоо Монголын орчин үеийн уран зохиолуудыг англи хэл дээр орчуулахаар ажиллаж байгаа юм байна. .
Орчуулагч “Үлэмжийн чанар” дууны гайхамшигт шүлгийг англиар ингэж буулгажээ.


Your perfect qualities,
Are like colors reflected in a mirror
I see your shinning face, my dear
And truly you have captured
my entire mind and body

Like the cucko’s song,
You relieve the stress in my mind
Your kind words are gentle, my dear
With such kindness you sit
And offer comfort

...

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn