Тэнгэр задарч, цас лавсан орж
Тэнд эндгүй бүрий болж
Тэнэглэл, хийрхэл байсан ч яахав
Тээр жилийх шиг нэг уйлмаар болж

Тэгээл зүрхэнд минь гуниг шивэрч
Тэмдэглэлийн дэвтэр дээр шүлэг сараачих нь
Миний гуниглал............

Зүрх сэмэрч байх шиг тийм гуниглал
Чамд бас байдаг уу
Зүүдэндээ үхэх шиг нулимс
Чиний нүднээс асгардаг уу........

Шүлэгчийн гуниглал нулимс биш
..................бороо ч бас биш аталаа
Шүүдрийн дусал шиг тунгалаг
Шөнийн бороо шиг уйтай байдаг нь
Ганцхан минийх гэж үү

Xoнгopxoн минь....

 

 

 

 

죽어도 못보내