Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


   

 

 

Хүн бүхэнд хүсэл тэмүүлэл гэж байдаг даа. Би сэтгүүлч хүний хувьд Монголын урлагт хэзээ ч баларшгүй зам мөрөө үлдээж, хэдэн зуунаар дүрээ мөнхөлсөн аугаа жүжигчидтэй амьд байхад нь уулзаж ярилцахсан гэж үргэлж бодож, тэмүүлдэг. Харамсалтай нь тэр бүр санаснаар болдоггүй. Тиймээс бурхны оронд одсон зарим нэгнийх нь тухай дурсамж ч атугай бичихийг хичээдэг билээ. Цаг хугацаа улиран өнгөрөхөд хүслийн минь нэгээхэн хэсэг болох алтан үеийнхэн маань бурхны оронд нэг л өдөр явчих юм.  Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуай бол дурсахгүй, бичихгүй өнгөрч хэрхэвч болохгүй хүмүүсийн нэгэн билээ.

Т.Цэвээнжав гуайг танихгүй, мэдэхгүй хүн бараг үгүй биз. Яагаав нөгөө “Сэрэлт” киноны Бумаагийн дүрийг бүтээсэн хосгүй авьяастан шүү дээ. Түүний тоглосон киног үзэхээр хэзээний танил, дотно эгч минь байсан мэт сэтгэгдэл төрж, байгалиас заяасан авьяас гэгч юугаар ч хэмжиж боломгүй зүйл гэдгийг улам бүр мэдэрдэг юм. Шинэ жилийн баяр дөхөхөөр “Энэ хүүхнүүд үү”, “Аман хуур”, “Сэрэлт”, “Морьтой ч болоосой”, “Хүргэн хүү”  гээд л Монголын кино урлагийн сор болсон бүтээлүүд цэнхэр дэлгэцээр гардаг.  Цаасан цасан ширхэг, өнгө өнгийн цаас, хөвөнгөөр чимсэн  танхимд хөнгөн хөгжмийн аянд танцалж байгаа “Энэ хүүхнүүд үү” кинонд бусдаас онцгой.  

“Байна уу хороо, хороо” хэмээн утас цохин сандрах Жамц даргын эхнэр юутай гайхалтай дүр вэ.

“Битгий худал хэл. Манай Жамц чинь дөрөвдүгээр сарын 12-нд төрсөн. Та хоёр чинь Дуламсүрэн, Дулмаа хоёрыг нийлүүлэх арга бодъё гээд байсан биз дээ. Аан, би мунгинаж байна. Нээрээ, Жамцын төрсөн өдөр гэж хэлээрэй гэсэн шүү дээ” гээд амаа барин зогсох эмэгтэй  нэгдэлдээ сайн малын эмчтэй болохын тулд хөлийг нь чөдөрлөх гэсэн Жамц дарга, Дорж хоёрын нууц төлөвлөгөөг илчилж орхидогсон..

Хадам аав, ээжийнхээ хатуу үгэнд гомдон сумын төв бараадах шийдвэр гаргасан хүүдээ “Бид хэдэн үеэрээ л айлын адуу мал маллаж, амь зууж явлаа. Харин чи бид хоёрын үед л башийж байна. Сумын төв орох хэрэг байна уу, миний хүү. Жамц аавынхаа үгэнд ор л доо” гээд бэрдээ “Залуусын явдлыг ээж нь яаж мэдэх билээ. Хоёр хүүхэд минь бие биенээ гэж л яваарай” гээд нулимс дуслуулан зогсох Санжид  эмгэний дүр одоо ч нүдэнд харагдах шиг. Ус, агаар сайтай хөдөө тал нутагт насаараа мал малласан Санжид эмээ цайны сүүгүй, маллах малгүй болж сумын төвд гэрийнхээ хаяаг түшээд сууж байгаа “Хүргэн хүү” киноны хэсгийг санаж байгаа байх. Т.Цэвээнжав гуайгаас өөр хэн ч энэ дүрийг ийм сайн бүтээж чадахгүй гэдгийг жүжигчид, судлаачид  ам бардам хэлдэг. Хойгуур, урдуур нь гүйлдэх хонь хурганых нь оронд шаахайт, мотоцикль, трактор  холхих сумын төв ямар хэцүү байгааг  нэг ч үг хэлэлгүй нүүрний хувирал, харц, өмссөн хувцас, үйл хөдлөлөөрөө гайхалтай тод илэрхийлж  чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Т.Цэвээнжав гуай нас дээр гарсан хойноо 1951 онд Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагма авгайн дүрд тогложээ. Залуу насаа завхай амьдралаар өнгөрөөсөн авгай ганц охин  Алимаагаа баян пүүсийн өвгөн  луухаанд худалдаж, өөртөө ашиг олох гэж эрээ цээрээ алдан байгааг  чадварлаг харуулж, үзэгчдээс өндөр үнэлэлт авч байжээ.

Түүнчлэн 1960 онд Ж.Цэрэнгийн “Будамшуу” хошин жүжгийн Пиглайд тоглож, баяжиж нэр алдар олохын төлөө юу ч хийхээс буцахгүй тэнэг, харгис харамч авгайн дүрийг бүтээжээ. Пиглайн дүр театрын тайзан дээр бүтээсэн шог элэглэлийн шилдэг дүр болж театрын түүхэнд мөнхрөн үлдсэн аж. Пиглайн арчаагүй, бүдүүлэг болхи байдлыг хошин шогоор  дүрслэн үгийн болоод биеийн үйлдлээр зөв баяжуулж чадсан нь уг дүрийг төгс гаргахад нөлөөлсөн аж.

 Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар малчин Түдэвийн ууган охин болон төрсөн тэрбээр 1939 онд 23 насандаа Улаанбаатар хотод ирж, гар үйлдвэрийн артельд оёдолчин болсон аж. Байгалиас заяасан авьяас гэдэг хэзээд  оргилж байдаг хойно  сайн дурын уран сайхны дугуйланд дуулж бүжиглэн, хааяа жижиг үзэгдэлд тоглодог байв. Түүний хүсэл тэмүүлэл, авьяас нь хөтөлсөөр 1943 онд Урлагийн сургуульд элсэн орж, нэг жил суралцжээ. Ардын жүжигчин А.Очирбат гуай “Авьяас гэдэг төрдөг юм. Хэнд ч хэзээ ч зааж өгч, авч өгч болдоггүй зүйл бол ганцхан авьяас байдаг. Сургууль, багш нар зөвхөн нээж л өгдөг. Харин цаашаа ямар замаар явах вэ гэдгийг цэвэр төрмөл авьяас л харуулна” гэж хэлсэн байдаг. Т.Цэвээнжав гуай ганцхан жил заалгасан эрдмээ унаган авьяасаараа хөгжүүлж, 1944 оноос Улсын төв театрт тавдугаар зэргийн жүжигчин болж ажилласнаар Монголын урлагт дахин давтагдахгүй гайхамшигт дүрүүдээ мөнхлөх зам нь нээгджээ.

Театр судлаач С.Дашдондог гуай дурсамждаа “Цэвээнжав өөрийн тоглох дүрийн мөн чанарыг ухаанаараа зөв олж чаддаг, хэтрүүлэг чимэглэлийг эгзгийг нь олж, жүжиглэлтээрээ авцалдуулж чаддаг, уран сэтгэмж, дүрийн  баяжуулалт сайтай, манай шогч инээдмийн жүжигчдийн нэг юм. Ер нь Цэвээнжав  инээдмийн дүрийг бүтээх уран чадварын хувьд гадаадын нэрт жүжигчидтэй мөр зэрэгцэх авьяастан. Түүний бүтээсэн эсрэг, эерэг аль ч дүрүүд нь үзэгч олонд хайрлагдсан, жирийн шогч наргиантай, нүдэнд дулаахан авгайчуулын дүр байдаг” хэмээн  бичиж үлдээжээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав “Жүжигчин хүн олон дүр бүтээснээрээ бус, харин аль нэг дүрийг төгс төгөлдөр бүтээж байж амжилтад хүрнэ. Жүжигчин хүн нэг дүрийг давтагдашгүйгээр бүтээх ёстой. Энэ их чухал шүү. Буниагийн дүрд тоглосны дараа дахин өөр ээжийн дүрд тоглоход Буниа харагдахгүй байх ёстой” хэмээн 1963 онд кино драмын ангийн оюутнуудад зөвлөсөн тэмдэглэл одоо хэр нь театрын архивт хадгадлаастай байдаг аж.

 Монголын урлагийн алтан үеийнхний үед бүтээсэн гурван ээжийн дүр өөрийг нь хэн болохыг гэрчилнэ.

Түүний 1959 онд бүтээсэн  “Морьтой ч болоосой” киноны Дондогийн ээж Хандын дүрийг санах тусам инээд хөөр, баяр бахдалаар сэтгэл дүүрдэг юм. “Энэ муу нялх амьтанд л юм үлдээх гэж байгаад эгч нь хөглөчихлөө, дарга аа. Одоо шууд нэгдэлдээ өгчихье” гээд шанагаа барин сандарч гүйх Ханд авгай холбоотой хоёр шараа ууланд нуусан буруугаа тэр дороо хүлээчихнэ.

“Өнөөдөр хэний үхрийн ээлж юм бол. Аягүй бол өнөөх нь айл амьтан хэсэж, аяга тагш юм ууж байгаа даа” гэх агшинд хүү нь сарлагаа унаад ирэхэд “Ээ, заяа чинь, ээ заяа чинь” гэсээр угтдаг. Энэ хэсгийг өөрөө нэмж тоглосон нь уг киног улам ч хөгжилтэй, сонтрхолтой болгосон гэдэг.

“Энэ хүүхнүүд үү” киног 1963 онд бүтээж.  Энэ киноны Жамцын эхнэрийн дүр дөрвөн жилийн өмнө бүтээсэн Ханд эмээгийн дүрээс тэс өөр.

1970 онд бүтээсэн “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээж Санжидын дүр дахин давтагдашгүй дүрийн нэг болж чадсан билээ. Дээрх гурван кинонд гурвууланд нь ээжийн дүр бүтээж буй боловч өөрийн гэсэн ажил амьдралтай, зан төрхтэй, тэс өөр гурван ээжийг харуулж чаджээ.

Өнөөдөр хоёр ч сувгаар “Энэ хүүхнүүд үү”, “Сэрэлт” кино гарна. Өнөөх л танил, дотно Долгор, Бумаа бидэнд сэтгэлийн баяр баясал бэлэглэж, амьдралын их харгуйд хөтөлнө.  Үзэх тоолонд ухаарал, үнэмшил, хайрлаж, аугаа авьяасныхаа сүлдэнд бишрүүлсэн Цэвээнжав гуайн дүрүүд монголын театр, кино урлагт од мэт гэрэлтсээр байх болно. Олонд таалагдсан хүүхнүүд буюу од мэт авьяастан Ижийн тухай өгүүлэхэд ийм буюу.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8064202/990/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
41781 ҮТРЭЭ БАГАСГАХ ТУХАЙ KIMAworld4U 2012-08-04 6816
41780 зуны аялалын 2-р ээлжийн хүүхдүүдийг 7-р сарын 20 хүртэл бүртгэнэ undruul 2008-07-04 6814
41779 NU SKIN Galvanic Spa System II goo saihnii aparat hyamd zarna file minho 2008-12-14 6810
41778 Хүүхдийн хэл ярианы согогыг эртхэн засаарай Ээж минь 2011-03-24 6806
41777 huhnii shuu yaj shirgeeh be? [8] mgls 2009-02-19 6797
41776 busguichuuld [5] nataa 2008-07-05 6796
41775 Эр хүнийг татах шилдэг 3 арга ,,,,,,,,,,,,,,, [2] 한지원 2009-12-15 6793
41774 bi turuud 14 honoj bna [7] hidjfhdjf 2008-08-21 6770
41773 Бид хаашаа явж байна аа залуусаа!!!Сэрэмжлvvлэг 1 daruuhan01 2008-07-07 6727
41772 Жирэмсэний хувцас хаанаас хямд авах вэ? [3] help_me2 2013-03-14 6700
41771 torsnii daraa [4] jasmin88 2011-04-20 6696
41770 huhunduu yaj sn suu oruulah ve eejuudee [7] rainismmm 2010-09-19 6696
41769 Сэвхийг яаж амархан арилгах вэ? [1] mgldevuchika 2009-06-06 6687
41768 hi.Alimnii kompot yaj hiih ve? [2] pudu 2009-01-15 6681
41767 Үзэсгэлэн гоог бэлэглэгч гоо сайхны мэс засалд аюулгүй байдал хамгийн чухал! file OPERA emneleg 2016-01-05 6678
41766 Солонгос-Монгол, Монгол-Солонгос ONLINE толь бичиг. (www.seoulbox.mn) SeoulBox 2013-03-27 6670
41765 helj uguuch [5] hi yu hij bna 2008-07-02 6653
41764 Монголын үе үеийн мөнгөн тэмдэгтүүд [3] Маралгоо 2010-05-22 6652
41763 hawang [6] 20000810 2010-01-09 6640
41762 ur zulbaltiin talaar medeh hun tuslaach [5] jamessssss 2009-02-05 6628
41761 emegteichuudiin emneleg zaaj ogooch. [2] miigaadash 2008-07-25 6625
41760 OPERA’S “NEW YEAR” EVENT! Opera goo saihnii emneleg 2015-11-24 6622
41759 heleed uguuch [2] 01 2008-06-30 6605
41758 huuhnuudee toroh geed emnelegtee ochihod yu yu heregtei ve [5] bovka 2009-07-30 6602
41757 nyrain nud nuuhtaad bna [8] mozart9 2010-11-14 6595
41756 Goo saihnii torol buriin baraa bainga boondono. file humuuneee 2010-08-05 6553
41755 Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - 1 157359 2010-03-31 6550
41754 elbenhen huwiara ta 2 [1] 8621 2008-08-29 6548
41753 Gereer emchleh arga bna uu? [3] NEW elle 2012-01-03 6538
41752 asuuh yum bna xelj ogooch [2] vrgeljlel 2009-05-18 6533
41751 mycolyt ene yunii em be? [3] номин 2010-08-30 6530
41750 õîîë deeg muug 2011-01-12 6530
41749 Dawhar biytei bvsgvichvvdee [9] smile_84 2009-07-12 6528
41748 Өөрт байгаа зүйлээрээ хөөрхөн болъё! OPERA emneleg 2016-03-07 6520
41747 yaraltai xariulj tuslaach bvsguichvvdee???? [2] tontooxoi 2008-07-26 6517
41746 gar utas zasbar yilchilgee . kartnii utas hudaldaa [4] dj girl 2008-08-08 6508
41745 BUSGUICHUUDEE BULDAN DEEL,ZUUMEL BULGA,UNEG,DRAP zereg goeliin usleg edlel sonirhooroi. [8] world sun 2011-12-26 6505
41744 Ажилд авна [2] mongolchuud4 2008-07-07 6505
41743 NYALH HUUHED YU HARDAG YE? [1] Маралгоо 2009-03-30 6499
41742 eejuudee yu beldeh ve? zovlooch. [10] marujin 2009-03-10 6477
41741 hundet eejuud mini zuvulguu heleech [1] gambir 2008-07-01 6477
41740 Xар дарсан зүүдний тайлбар [4] angella2010 2010-11-14 6473
41739 zuvluuch huuhnuudee [2] nadri 2008-06-30 6457
41738 ulaan burhan gj ymar owchin ymbe? [2] hebaragi 2009-01-26 6451
41737 huuhdiin talaar. [2] jargaa 82 2010-07-22 6450
배너신청
자생병원

배너신청