Амралтын өдөр эзэгтэй та энхрий бяцхан үрс, хайрт ханьдаа амттай бялуу хийж өгөөрэй. Үүнд зориулж доорх бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
Тоор жимстэй аарцтай бялуу
Бялууг таргалуулдаг, эрүүл мэндэд муу гэцгээдэг. Гэхдээ аарцтай бялуу харин ч эсрэгээрээ ашигтай. Бидний танд санал болгох гэж байгаа бялууны найрлаганд жимс, яс шүдний хөгжилд чухал үүрэгтэй аарц ордог. Ийм бялуу үнэхээр илчлэг багатай тансаг амттанд орно. Хийхэд ч гэсэн ганц цаг орчим л шаардагдана.
Орц
Кремэнд:
Тослог багатай аарц – 500 г
Элсэн чихэр – 200 г
Желатин – 1 уут (20г)
Тоор жимс– 350 г
Кексэнд
4 ш өндөг
Элсэн чихэр – 200 г
Крахмал /цардуул/ – 60 г
Гурил- 60 г
Ванилин – цайны халбагаар дундхан
Чимэглэлд
Тоор
Киви
Эсвэл өөрийн дуртай жимсээрээ чимэглэж болно
Бэлтгэх арга
Желатиныг тал аяга усанд хийгээд хөөлгөнө. Аарцыг элсэн чихэр болон гүзээлзгэнэтэй холино. Холигчоор холисон нь дээр. Дараа нь желатинтайгаа холиод хөргөгчинд хийж царцаана. Кексэнд зориулж бэлдсэн зүйлсийг бүгдийг нь хольж зуурмаг бэлтгээд шарах шүүгээнд жигнэнэ. /180 градуст, 30 мин/. Кекс нь дугуй хэлбэртэй, хэтэрхий өндөр, хөвсгөр биш, хөндлөнгөөр нь 2 хуваахад хялбар байвал зүгээр.
Тугалган цаасыг 4-5 давхарлаад 5-7 см өргөнтэй, 45-50 см урттай тууз бэлтгэнэ. Тавган дээр эхний кексээ тавина. Тугалган цаасан туузаа дугуйлаад кекснийхээ гадуур орооно. Ингэснээр крем гоожихоос сэргийлнэ. Кексэн дээрээ хэрчсэн тоор жимсээ тарааж тавина. Тэгээд дээр нь бүх кремээ тарааж түрхээд дээрээс нь хоёр дахь кексээ тавина. Бялуугаа жимсээр чимэглэнэ /киви, тоор, гүзээлзгэнэ/.
Түүнээс гадна та бэлтгэсэн зуурмагаараа ямар ч хэмжээтэй ямар ч загвартай бялуу хийж болно шүү дээ.. Тиймээс санаа авч болохоор хэдэн зургийг нэмлээ.
Гэр бүл,f-6 виз,зөвлөгөө
http://gerlelt.blog.gogo.mndaraad or.***Чат