Зөөлөн гуниг
Сартай зээpдийн алхаанд саран бөмбөрч хоноглоно
Саруул талын цэцэгс зөөлөн мэгшиж гуниглана
Сархад халгих нутагт эр сэтгэл өнчирнө
Сайхан цагын дурсамж бүлээн нулимстай урсана
Үйзэн цэнхэр салхи шанхыг илбэж одохуй
Үлгэр зүүд шиг нас минь надаас сэмхэн холдлоо
Үлэмж найргын дуу сэтгэлд эмзэглэж эгшигллээ
Үнэн зүрхний чамайгаа хүнийх гэж сонслоо
Намрын хонгор салхи гуниг аргадаж сэвэлзэхүй
8-р сарын бороо дарс аягалж шаагихуй
Үүлэн цэнхэр зэрэглээ сэтгэл шиг минь алдрахуй
Үгүйлэх насны дуулал чамайгаа би мартахгүй ээ... 

                                                            Erka


 Зөөлөн гуниг

Уулс цэнхэр нутаг чинь хураа аргамжиж дүнсийнэ
Уран цэнхэр зэрэглээ дурсамж сануулж үелзэнэ
Ус нутгийн чинь энгэрт эр сэтгэл өнчирнө
Унаган багийн дурсамжинд зөөлөн гуниг сэмэрнэ 
Саран саатам шөнөдөө мөнгөн хяруунд чичэрсэн
Сайхан цавьдар морь чинь эзнээ үгүйлж үүрсэнэ
Салхин аялгуунд сонсогдох унаган багын дурсамж
Сархад халгих ширээнээ энэлэн болон сонсогдоно
Хавартаа шаагих бороо гуниг дуулан зүсрэх нь
Хацар дагасан нулимсаны амт шингэсэнийх юм болов уу
Хагацал дуулан орсон нялх хаврын бороо
Хатуужилын өмнө сөхөрсөн миний сэтгэлд шиврэв үү
Сүүдэр татсан талаас наран мөддөө ургахгүй
Бүүдийх хэдэн үүлсээ тэнгэрт тушиж орхисон шиг
Сүү шиг ээдэх бодолд минь харуусал төрөөд горьгүй
Бүрэнхий санагдах өдөртөө чамайг үгүйлэн гунирхана
Алс одсон найз минь, амьдрал түшсэн анд минь
Тэнгэрийн дор төрөөд, газрын хэвлийд шингэх
Алд биений хэргийг хамт бүтээлцсэн чамдаа
Аргуун гунигтай шүлгээр цагаан суварга барьлаа

                                                          Г. Номин




 

Мөнхийн Рэп - Зөөлөн гуниг -