Гагцхүү дурлалын ид шидээр xорвоогийн хэцүүг туулж
Газар дэлхий сайхан юм гэж хэлэсээр би чамд дурлаж байна
Ганц олдсон амьдралаараа дурлалын тэнгэрийг уярааж
Гараар чинь үсээ илбүүлэхээс илүү жаргал үгүйг мэдэрч байна

Аяа дуу, баяр жаргалыг гагцхүүү чамаараа төсөөлж
Амьдрал гэж чи юм шүү хэмээн би өнөөдөр хэлнэм
Алтан дэлий уул, ус, од мичидтэйгээ чамд цогцолж
Алаг нүдний минь өмнө чи ертөнцийн дүрээр тодорж байна

Өргөн хорвоог чи биеэрээ надад бэлэглэсэн болохоор
Өөр юу ч хэрэггүй, халуухан хайрт минь
Өнөр амьдралыг чи харцаараа надад нээсэн болхоор
Өөрөөс чинь өөрөөр орчлонг би төсөөлж чадахгүй нь хонгор минь