“Монгол монголдоо дургүй, мод ярандаа дур­гүй” гэдэг хэлц үг байдаг. Яагаад гэвэл бид бие биедээ үнэхээр найр­саг хандаж чаддаггүй. Бүүр үүх түүхээсээ ийм байсан. Бидний мэдэх түүхээс харж байхад монголчууд лав л гурван удаа бие биеэ хүйс тэмтрэн хядсан. Эхлээд Чингэсийг улс байгуу­лахаас өмнө “Орондоо орох зайгүй олзлолдон тэмцэж байв” гэж эх сурвалжид тэмдэг­лэсэн байдаг. Дараа нь бага хаадын үед баруун зүүн өөлд халхаараа ху­вааг­дан тэмцэлдэж ба­руун Монголд хүний мөр үлдээ­гүй шахуу юм бол­сон. Дараа нь гучаад оны төгс­гөлд их хядлага явуулж эрчүүдийнхээ ар­ваад хувийг хядсан. Энэ бүх хядлагыг гадныхны гар хөл, хатгаас матаа­саар бид өөрсдөө гүйцэт­гэдэг. Ийм түүхтэй ард түмэн яаж ч бие бие­дээ найрсаг байж чадах билээ. Тэгээд л  танихгүй харцуул гудамжинд таа­рал­дахаараа муухай харахыг хичээж, харц тул­гарвал өөрийн мэдэлгүй нулимж байгаа нь ха­рагд­даг. Одоо тэгээд дан­даа ийм хүйтэн хөрзгөр байсаар байх уу. Бид чинь нэг үндэстэн. Нэг шашинтай, дээр нь нэг хэлээр ярьцгаадаг. Бид бие биедээ яагаад инээм­сэглэж болохгүй гэж. Та миний найз биш л дээ. Гэхдээ дайсан минь биш шүү дээ. Тэгэхлээр би тан руу үнэн сэтгэлээ­сээ инээмсэглэн харж бай­на. Таныг ч бас ингэнэ гэдгийг мэдэж байна. Тэгж гэмээнэ гудамжаар дүү­рэн инээмсэглэсэн мон­гол­чууд байх болно. Харин ийм байвал амьд­рахад хамаагүй хялбар болох бус уу