Хүн амьдралдаа алдаж л байдаг.Бидний эргэн тойронд байгаа хүмүүс бүгд л алддаг.Гэхдээ алдаагаа давтахгүйг хичээж, ялангуяа хань ижлээ гомдоосон бол насны нар хэвийх тусмаа улам уярч, нялхарч, зөөлөрч байдаг гэж би боддог байлаа. Хань гэдэг бүх муу юмыг хань ижлээсээ зайлуулж, түүнийхээ төлөө залбирч мөргөдөг, нэг үгээр арыг нь даадаг хувраг шиг л байх ёстой юм шиг  санадаг байлаа.Бас хүнийхань гэдэг өөрөө журамтай байж ханийхаа хийморь лундааг бүдгэрүүлэхгүй байх ёстой гэж хичээдэг байлаа.

Гэтэл үгүй юм байнаа.Ялангуяа эрчүүд энэ тал дээр тэгээд бүүр өтөл насандаа алдаагаа давтаад тэнэгтээд явдаг бололтой.

Залуу байхдаа яах вэ урвалт шарвалт, араар тавилтыг тэгсгийгээд өнгөрөөдөг байлаа. Залуу юм даа. Гээд л... Өөрөө би бас нөхрөөсөө дүү байж шүү дээ. Инээдтэй байгаа биз дээ. Яагаад гэвэл залуу учраас эр хүн алдаж болно.Эхнэр хүн энгэр чангатай байх ёстой гэсэн мундаг философи өөртөө агуулчихаад л.Мөн ч гэнэн байгаа юм шүү хөөрхий амьтан.

миний нөхөр одоо 40настай.Би 36тай.Хүү охин 2той.Би Монголд, нөхөр Хангугт.

Гэхдээ би бас тийм ч сүйхээгүй нэгэн биш болохоор албаны шугамаар явдаг болчихлоо. Эхний үед бөөн дур л байлаа. Гэтэл сүүлийн очилтоор бишээ.Тэр маань намайг тоохоо болиод залуу агаши /оюутан/ .....болжээ. Тэгээд тэр нь бас шөнө орой залгаад мессеж бичээд байгааг бодоход аюулын хайртай бололтой. яяяяяяяҮнэхээр мөнгө биш хайр бол тэр хайранд Базари үнэлгээ өгмөөр юм байна лээ. Харин миний хувьд нөхөр дээрээ дахиж очих нь бүү хэл эргээд ирвэл нэг дээвэр доор амьдрахаас ч ....байна даа.

Үнийг яах гэж бичив гэвэл иймэрхүү хайртайгаа учирсан улсууд хэн нэгнийг үрэлгүй эртхэн учраа хэлээд, эсвэл  өөрсдийгөө татаж, өөрийн төрхөмдөө буцсан нь дээр байх шүү л гэсэн санаа яваад байна даа. Монгол, Хангугт байгаа гэр бүлүүд яах вэ дунд чинь хүүхдүүд сүйдээд эхнээсээ рецедив гэмт хэрэгтнүүд тэр дундаас чинь төрөөд  байна шүү дээ. Хүүхдэд ямар  ч буруу байхгүй шүү дээ. Мөрөө олж үзэхгүй болсон хойно чинь мөнгөөөр худалдагдсан агаши нар биш үр хүүхэд л хэрэг болмоор юм даа гэж.