Бүхий л төрөлд хувилж үзмээр

                Бүдэрсэн газрынхаа шороонд хайртай болчих юм

                Задгайхан үгсийг минь чиний харц номхруулдаг ч

                Зөвхөн би л өөрийгөө хязгааргүйн эзэн шиг хаанчилж чадна

                Үнэндээ сэтгэл минь энд удаан тогтохгүй л байна

                Үеийн чамайгаа орхичихоод холоо явчихдаг ч юм билүү

                Ичимхий оддын дальдчаанд бодлын сүүдэр гатчисаар

                Эргээд ирэхэд минь чи намайг санаагүй байвал яана аа

                Өөрийн минь үйлээр бүтсэн зовлон байлаа ч надад жаргал

                Өнөөдөр би алдвал ч алдаг ээ би хамаагүй

                Шулга шувууд үлгэр хэлэлцдэг талын охин атлаа

                Шуугиант хүслээ хэрсүү үгсээр хязгаарлахгүй

                Босго даваагүй хайр минь цагийн эрхээр сэдрэхэд

                Босуул сэтгэл минь нэгэнтээ хaолыг зориод хулжих нээ

                Учирсан хэрнээ учраагүй чинийхээ л бодолтой харгалдсаар

                Улирах цагийн нугачаанд номхроо нь үгүй туйлах нээ...

profile

ЗӨӨЛӨН ХАРЦ ЗҮРХ БҮЛЭЭСГЭНЭ
ЗӨӨЛӨН ХАРИЛЦАА яСыГ ДУЛААЦУУЛНА