Мартсан,би чамайг мартсан

Магад үнэн анхны харц

Миний залуугийн олон өдрүүд

Чиний адил мартагдсан

Өр зүрхэнд хоногшсон дүрийг чинь

Өөрөөсөө нууж зовон байж мартсан

Хамгаас дотно дулаахан харцыг чинь

Харанхуйн шигтгээ нулимс шигээ гээсэн

Хаврын үдэш өөрөөсөө чамайг сураглавч

Хайртай байсан гэж хэлэхээсээ айсан

Чиний үлдээсэн үгийн сэвийг

Миний алдаа гэж үнэнээс нуусан

Урвасан,би чамаас урвасан

Уучлал өршөөл гуйхаасаа өнгөрсөн

Өнийн дурлалын хүйтэн хөшөө болгож

Өөрийгөө бас чамтай хамт мартсан

profile

ЗӨӨЛӨН ХАРЦ ЗҮРХ БҮЛЭЭСГЭНЭ
ЗӨӨЛӨН ХАРИЛЦАА яСыГ ДУЛААЦУУЛНА