Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 28 настай, жирийн нэгэн бүсгүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сэтгэл доторх шаналал минь намайг зовоох боллоо. Би гэрлэж байгаагүй. Оюутан байхдаа анхны хайртайгаа учирсан боловч гуниг дүүрэн сэтгэл зүрхэнд минь үлдээгээд надад аз жаргалыг хүсээд тэр нэгэн залуу надаас явсан юм. Цагийн эрхээр шарлан гандан навчис адил тэр ч миний сэтгэлээс мартагдсан. Би сургуулиа төгсөөд нэгэн залуутай танилцсан. Тэр надаас дүү байсан л даа. Анхандаа ганцаар явсан сэтгэлд хэн нэгний халамж анхаарал дутагдсаных уу нилээдгүй дассан. Түүнд би хайртай байгаагүй ээ. Учраа ч мэдэхгүй явж байгаад жирэмсэн болчихсон. Гэнэтийн энэ зүйлд их цочирдоод хүүхдээ гаргах л юм бол хайргүй хүнтэйгээ суучихвий гэж бодоод эмч эмнэлэгийн хяналтанд ороорой гэж хэлэхийн завсаргүй хүүхдээ авхуулий гэж хэлсэн. Би ийм л муухай хүн. Тэр үед найзалж байсан залуу маань ч нэг их гаргах хүсэлгүй байсан. Бид санал зөрөлдөөгүй ээ. Тэгээд л би авхуулчихсан. Орой нь сэтгэл өвдөөд хэцүү байсан. Би тэгэхэд бурханаас гуйсан. Ийм тэнэг хүнийг ээжээ гээд ирж байхад чамайгаа үгүй хийчихлээ, ээж нь чамайг дахиж ирвэл хэзээ ч явуулахгүй гэж амласан. Тэр явдлын дараа бид салсан. Тэр залуу надаас зөндөө гуйсан, эрэгтэй хүний нулимс үзэх сайхан биш байсан. Тэгээд жилийн дараа нэг залуутай танилцсан. Гэвч архи уудаг цайлган ч гэмээр нэг л сэтгэлд хүрээгүй, би бас тэр хүнд сэтгэлээ өгч чадаагүй, яг салах гэж байтал дүү нь автын осолд ороод их хэцүү байсан. Би түүнийг зүгээр л өрөвдсөн. Тэгээд хэсэгтээ хэлж чадалгүй явж байгаад салах болтол хүүхэдтэй болсон байсан. Тэр үед амласан амлалтаа мартсан байсан. Тэр залуу маань архи уучихдаг амьдралын тэмцэлгүй нэгэн байсан болохоор хүүхдээ гаргаагүй ээ. Хамгийн том алдаа нь хэрвээ жирэмсэн гэдгээ хэлээгүй салсан бол гаргах байсан. Даанч би хэлчихсэн юм. Бас л нэгэн залуугийн нулимсыг үзсэн. Одоо минний сэтгэл дүүрэн шархтай явна.Би яагаад хайртай хүнээ зөв сонгоогүйн бол. Хэн нэгэнд дассан сэтгэлээ хайр хэмээн эндүүрч, бас хэн нэгнийг өрөвдсөн сэтгэлээр амьдарч явсан юм бэ?Одоо би айдаг, дараа ирээрэй гэж үрийнхэээ заяаг хуурчихаад. Амьдрал намайг орхиогүй ч би айж байна... Орой болгон надад бодогддог, хэрвээ би хүүхдээ гаргасан бол миний хүүхэд одоо ийм том болсон байгаа даа гээл гудамжинд яваа нэгний хүүхдийг хараад боддог. Би аавгүй ч гэсэн хүүхдээ гаргаад өсгөчих боломжтой ажил төрөлтэй нэгэн. Аз жаргал гэж өнгөрсөн хойноо харамсах зүйлгүйгээр амьдрахын нэр юм байна. Би одоо хайртайгаа учирсан сэтгэл дотор минь харанхуй ангал мэт байна. Бурхан минь намайг уучил.