Зоргоороо амьдарсан гэж гайхуулах зүйл надад алга аа. Учир нь зовлон жаргал алийг нь илүү эдэлсэн ээ xэлж мэдэхгүй байнам би. Зогсоо зайгүй нулимс амталсан гэвэл бас л худлаа. Xарин зогистолоо ууж, наргиж байснаа , хэнээс нуух  юу нь билээ. Санаан зоргоор амьдрахыг хүслээ ч болдоггүй “тавилан”-г яанам би. Салдаггүй сэтгэл гэж итгэлээ ч сарнидаг “төөрөг”-ийг бас яалтай. Сүүгээ хөхөж өсдөг нь л үнэн “хувь заяа” юм байна.Сүүдэр сүүдэртээн гээж хаяж хаягддаг  нь аргагүй л амьдралын “жам” юм шигээ .Тиймийн учир

profile

Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг

Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 

Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм

.........тийм учир амьд явбал vхсэн ч яахав.........