Keep me signed in.
Орчлон ертөнцийг улам яруухан дуулнам би Орсон борооны ус цэцгийн шилбэн дээр тунаж үлдэхийн цагт Орчлон ертөнцийг улам ялдамханаар хайрланам би Орой намрын бороонд цэцгийн шилбэ жиндэхийн цагт Орчлон ертөнцөд улам ихээр хоргодном би Одоо биш ч маргааш үүл хөллөн бороо зүсэрнэ гэхээс Орчлон ертөнцөд улам ихээр шунан дурланам би Орох борооны түрүүчээр шүлгээ бичнэ гэхээс Ижийдээ очоогүй хаврын салхины үзүүр жавартай Энд удаан суувал цас ханзарахыг мартах нь ээ Эрх хонгор сэтгэл ижийдээ зүүгдэхгүй удахлаар Ивэлж байгаа ертөнцөөс сүү залгилж сэрээд байна Нутгийн тоос үнэртүүлж айлчин гийчин буугаад Нуугьсан зөөлөн яриагаар орон хотыг сонирхоно Ижий чинь явууллаа гэж идээ сүү задлаад Энэ тэрийг түгээх нь улам ихээр уяруулна Маргааш нутаг явлаа ижийдээ очлоо гэхээр Маргад цагаан саран дагаж хөөрөөд өрөвдөлтэй Мартаж санасан өдрүүд гэмээ цайруулах гэсэн юм шиг Манцуйны үнэртэй салхиар даллаж дуудаад уяралтай Эрдэнийн үрэл шиг замбуулинд амиа хуваасан ижий минь Ивээлээ ивэлгэн хөхүүлж сүү болгон залгилуулсан юм Ийм дулаахан өвөрт нь хөлөө жийж суугаад Ийм яруухан үгээр шүлэг бичих л уяралтай Өрөл мөндөр замбуулинг улам яруухан дуулнам би Өвсний үзүүр бөхөлзөөд молрын салхи үнэртэхийг нь ээ Өдөр өдрийнх нь амгаланг улам ялдамхнаар угтнам би Өөрийг минь хүн болгосон ижий аав хоёрыг ээ. Сарны өлмийд мөргөж улам яруухан дуулнам би Салхин зүг дэргэх морьд тургилах чимээгий нь ээ Нарны өлмийд мөргөж улам яруухан дуулнам би Намайг хүн болгосон өрөл замбуулинг яанам бэ
Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй Намар болоход ариун хайр гандахгүй Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй Үүрд хайрлая чамайгаа
111
110
109
108
107
106
105
104
103
102
101
100
99
98
97
96
95
94
93
92
91
90
89
88
87
86
85
84
83
82
81
80
79
78
77
76
75
74
73
72
71
»
69
68
67