Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

10-р сарын зурхай

Уншсан 1064 vote 0 2012.10.10 12:44:01

 



zurhai_6585487.jpg

Олон ордныхны хувьд энэ 10 сар хүсэл тэмүүлэл, дэврүүн сэтгэлээр дүүрэн өнгөрөх нь ээ. Шинэ сар чамд юу амлах бол?



Хонь


Энэ сар таны хувьд гайхалтай байх болно. Учир нь урьд өмнө хийж байсан ажлуудын чинь эерэг үр дүнгүүд гарах болно. Хайр сэтгэлийн хувьд хонины ордныхныг тааламжтай үе хүлээж байна. Учир нь ойрын 3 жилдээ тохиогоогүй санчир гариг энэ сард хонины ордныхон дээр тохиож байна. Тиймээс хайр дурлалын асуудлыг шийдэхэд тааламжтай үе гэж хэлж болно. Харин бие биенээсээ хол байдаг хайртай хосуудын хувьд бага зэрэг асуудал үүсч магадгүй. Энэ үеийг хэрхэн шийдвэрлэж, даван туулж чадахаас цаашдын харилцаа шалтгаалах болно. Энэ сар нэг бол хайр сэтгэлийн харилцааны сар үгүй бол ажил хэргийн харилцааны сар байх болно. Аравдугаар сард та ажил хэргийн хувьд маш олон амлалт, үүрэг хариуцлагуудыг хүлээж авах болно. Сургалт дамжаанд суух, шинжлэх ухаан судлах зэрэг оюун ухааны хүчин чармайлт гаргадаг ажлыг эхлүүлэхэд тааламжтай. Санхүүгийн байдал урьдны адил тогтвортой хэвийн байна. Та нэмэлт орлого олохын тулд шинэ санаачлага гарган зоригтой хөдөлж чадвал амжилт олох магадлалтай. Энэ аравдугаар сард хонины ордныхны эрүүл мэндийн байдал сайн байна. Тиймээс эртнээс төлөвлөж байсан амралт зугаалга, аялалаа хэрэгжүүлэхэд тохиромжтой.



Үхэр


Энэ сард үхрийн ордныхон шинэ учрал, хайр дурлалаар дүүрэн байна. Хэн нэгнийг хүсэж тэмүүлсэн сэтгэл дээд цэгтээ хүрнэ. Тиймээс учирсан нэгэндээ “үгүй” гэж барагтаа л бол хэлж чадахгүй байх. Сэтгэл хөдлөлөө барьж, бодлоготой шийдвэр гаргахыг зөвлөж байна. Ялангуяа 10 дугаар сарын гуравнаас долооны өдрүүдэд энэ байдал дээд цэгтээ хүрэх болно. Учир нь санчир болон ангараг гаригийн дур өдөөгч одны байрлалууд давхцаж буйтай холбоотой юм. Ганц бие үхрүүдийн хувьд энэ сард ирээдүйн ханьтайгаа учрах магадлалтай. Гэхдээ аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй гэдгийг санаарай. Хайр дурлалын асуудлаас болоод өөрийн ажил алба, хичээл сургуулийг умартах хандлагатай байна. Урсан өнгөрч байгаа цаг хугацаа чиний хайр дурлалын асуудалд тусгайлан цаг гаргаж өгөхгүй гэдгийг санаарай. Ажил хэргийн холбоо, гэрээ хэлэлцээр шийдэхэд чамаас багагүй хичээл зүтгэл, тэвчээр шаардагдах болно. Их хэмжээний зарлага гаргахаас болгоомжил. Чиний амьдралын хэв маягийн хэвшлээс эрүүл мэндийн асуудал ихээхэн хамаарах болно. Энэ сард эмчилгээ, сувилгаа хийлгэх зэрэгт тааламжтай.



Ихэр


“Солиотой” сарыг туулахдаа бэлэн үү? Хайр дурлалын тал дээр урам зориг бадарч, сексийн хүсэл тэмүүлэл оргилно. Чамайг шаардлага өндөртэй хүн гэдгийг мэднэ ээ, гэвч Бархасбадь болон Ангараг гаригийн шахалтаар чи эргэн тойрноосоо өөртөө яг тохирох хүнийг олж чадна. Одоо л амьдрал чинь илүү халуухан, бас сэтгэл догдлом болох нь. Хэрэв чи ширүүн, тогтворгүй зантай бол зарим нэг зүйл удирдлагаас чинь алдуурч, буруу сонголт хийхэд хүргэж мэднэ. Чиний дэврүүн сэтгэл хүчтэй маргаанд хүргэж болох тул, юманд хэт туйлшрах хэрэггүй. Энэ сарын 5-наас эхлээд Санчир гариг чиний ордонд орж 2015 оныг хүртэл тэндээ байрлана. Энэ юу гэсэн үг болохыг мэдэх үү? Ажил хэргийн тал дээр цоо шинэ мөчлөг ирж байна. Чамаас тэсвэр хатуужил, хариуцлагатай байдал, хичээл зүтгэл, бэрхшээлийг даван туулах чадварыг амьдрал шаардах болно. Удаан хугацааны ажлыг тууштай хийж, хариуцлагаа ухамсарлахыг урьтал болго. Эс тэгвэл чамд ирсэн боломжууд харин ч таагүй зовлон болж болно. Мөнгөө зарцуулахдаа яаруу хандаж болохгүй. Дахин дахин бодсоны үндсэн дээр шийдвэр гаргаарай. Эрүүл мэнддээ сайн анхаарал тавь, амьдралынхаа хэв маягаа өөрчлөх оролдлого чинь үр дүнгээ өгнө.



Мэлхий


Эмзэг мэдрэмтгий сар ирж байна. Мэлхийний ордонд хайр дурлалын Санчир гариг орж 2015 оныг хүртэл байрнаасаа хөдлөхгүй. Чиний анхаарал халамж, сэтгэл зүрх гэрлэлтэнд чинь дутаж байна. Та хоёрын харилцаан шулуун шударга байх боловч, бие биедээ буулт хийх чадвар чинь сул байна. Хайр чинь чамд баяр баясгалан, зугаа цэнгэлийг өгөхөөсөө илүү сэтгэл зүрхний тогтворгүй байдал, хурцадмал байдлыг авчирна. Гэхдээ энэ тийм ч муу юм биш, зарим нэг үл ойлголцол харилцааг улам дотно болгож чаддаг учраас зөвхөн өөрийн анхаарлыг л сайжруулахад болно. Бүхий л мэдрэмжээ ил гаргахгүй дотроо л тарчилснаасаа болж чи стресстэж болзошгүй. Өөрөө өөрийгөө тайвшруул. Ажил хэргийн тал дээр та өөрийгөө дээд хэмжээгээр ашиглана. Яаралтай дуусгах төсөл, байнгын шахал шавдуулалтанд өртөх болно. Тиймээс энэ сард цаг төлөвлөлтөндөө онцгой анхаар. Яаруу сандруу байдлаасаа болоод шархалж, өвдөж магадгүй тул болгоомжтой байгаарай. Амьдрал дандаа тайван байна гэж байхгүй! Хааяа ч гэсэн ийм түгшүүртэй байдал амттай байдаг гэдгийг санаад инээмсэглэж, өөдрөг байдлаа алдахгүйг хичээ.



Арслан


Романтик хүсэл, сексийн тэмүүлэл нэмэгдэх сар. Адал явдал, эротик туршилтыг өдөөх нөхцөл байдлууд чамайг тойрох болно. Мэдрэмжийн огцом өөрчлөлтүүд чамайг санаанд оромгүй гэнэтийн шийдвэр гаргахад хүргэж магадгүй. Хэрэв чиний зан ааш холерик бол өөрийгөө удирдан залахыг хичээгээрэй. Зарим нэг эрсдэлтэй алхмыг хийснээсээ болоод чи нураая гэж бодоогүй харилцаагаа үгүй хийж мэднэ. Энэ тал дээр л анхааралтай хандчихвал ямар ч нөхцөлд өөрийгөө зугаацуулахад тааламжтай. Биеийн болон сэтгэлзүйн эрч хүч хангалттай байгаа тул хичнээн л бол хичнээн ачааллыг дааж чадна. Чиний энэ сард хийсэн оюуны бүтээл, илтгэл сайшаагдаж бүтээлч чанарыг чинь бусад хүн үнэлнэ. Өөрийгөө мэргэжлийн тал дээр өөрчлөхийг хүсэж магадгүй. Дараагийн 2-3 жилд чи үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаас салахгүй. Санхүүгийн хувьд 10 дугаар сар тогтвортой, ажлын нэмэлт урамшуулал, бонус авах магадлалтай. Идэвхтэй болон өөдрөг хандлага давамгайлах тул үүнийгээ дагаад эрүүл мэндэд чинь ч бас сэтгэл чилээх зүйл гарахгүй.



Охин


10 дугаар сарын 3-28-ны хооронд хайр дурлал, эв найрамдлын гариг Сугар яг Охины ордонд байрлах болно. Энэ бол чиний хувьд баяртай мэдээ. Учир нь энэ үед чиний эсрэг хүйстнээ татах чадвар дээшилж, ямар ч хүнийг өөрийн болгож чадна. Амьдрал урьд өмнөхөөсөө илүү сайхан санагдаж, өдөр бүрийг цоо шинээр угтах болно. Ойлголцол, таталцал, эвлэрэл, дотно яриагаар дүүрэн харилцаа хүлээж байна. Яг ийм үед ордууд шинэ дурлалтай учрах юм уу, хуучин хайрттайгаа дахин уулзаж эхэлдэг. Хайр дурлалын тал дээр идеалист биш реалист хандахыг зөвлөе. Нийгэм дэх байр сууриа дээшлүүлэх, батжуулах, амжилтанд хүрэх оролдлогууд бүтэмжтэй. Илүү бүтээлчээр сэтгэхийн тулд чи өөрийгөө боловсруулж, хөгжүүлж бүхнийг өргөн цар хүрээнд харах хэрэгтэй. Орчноо өөрчил, аяллаар яв, эсвэл шинэ ном унш. Хувийн харизмаа дээшлүүлэх онцгой боломжийг 10-р сар чамд олгоно. Хамтын ажиллагаа, танилын хүрээний уур амьсгал сайжирч, үүнийгээ дагаад их хэмжээний мөнгө, бэлэг ирнэ. Хошин шогийн мэдрэмж чинь сайн байгаа тул хамт олноо хөгжөөж чадна. Ачаалал даах чадвар өндөр байна.



Жинлүүр


Жинлүүрийн ордныхныг энэ сард хайр дурлалын адал явдал, романтик болзоонууд хүлээж байна. Зүрхийг чинь хурдан цохилуулах хэн нэгэн чамд хэрэгтэй байна. Эсвэл өөрийнхөө дэргэд байгаа хүнээс чи ямар нэгэн гэнэтийн бэлэг, сонирхолтой зүйл хүлээх болно. Энэ хүслээ үгээрээ илэрхийлж чадвал харилцаанд чинь эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Өмнө нь чи эрсдэл гаргахаас айдаг байсан бол, энэ сард чиний зоригтой байдал нэмэгдэж, ямар нэг аз туршсан зүйл хийхээс буцахгүй. Гэхдээ үүнийгээ дагаад чиний шийдвэр бүхэн сэтгэлийн хөдөлгөөнөөр хөтлөгдсөн байх магадлалтай. Өнгөрсөн гурван жилийн турш сэтгэл санааг чинь тайван бус болгож байсан зүйл арай хийж шийдэгдэнэ. Чиний мөрөн дээрх нэг хүнд ачаа суларч, чи илүү эрх чөлөөтэй болно. Амжилтанд хүрэх зам ямар ч саадгүй байна, боломжийг ашиглаж өөрийгөө харуулаад ав. Арван сар чамд оюун ухаан, бодол санааны дэвшлийг авчирч, өөрийн давуу талуудыг удирдлагадаа батлан харуулах цагийг гаргана. Өмнө нь зөвхөн боддог байсан бол энэ сард чи хийж чадна. Чиний өөдрөг зан эргэн ирэх тул сэтгэл санааны байдлаас болж буруу хооллохгүй, нойргүйдэхгүй. Мөн эрч хүчээр дүүрэн байх учраас өглөө бүр гүйх юм уу бүжгийн дугуйланд явж эхлээрэй.



Хилэнц


Өмнөх саруудад чиний амьдрал хангалттай адал явдалтай байсан байх. Харин энэ сард сэтгэл зүрхэнд чинь амралт хэрэгтэй байна. Хөгжилтэй явдал, дуу хуур, зугаа цэнгэл, огцом өсөлт уналтгүйгээр, чиний амьдрал жигд тайван үргэлжлэх болно. Сексийн хүсэл тэмүүлэл, хүчтэй мэдрэмжээс илүүтэйгээр хайр дурлалын харилцаа чинь бие биенээ ойлгож хүндлэх тал дээр төвлөрнө. Арав дугаар сард хилэнцийнхэн хурал цуглаан, олон нийтийн арга хэмжээн дээр сонирхол нэгтэй хүмүүсийг олж танилын хүрээгээ нэмэгдүүлнэ. Оюун санааны бүтээл, төсөл хариуцах, ярилцлаганд орох, илтгэл тавих, шинэ зүйл сурах тал дээр энэ сар чамд онцгой ээлтэй. Чиний сониуч зан энэ сарыг хөтөлнө. Хаана ч явсан чиний зорилгыг дэмжих баг хамт олныг чи амархан олно. Санхүүгийн тал дээр дорвитой өөрчлөлт гарахгүй ба, эдийн засгийн байдлаасаа болж сэтгэл санаагаар унаж болзошгүй. Гэхдээ шинэ орлогын эх үүсвэрийг идэвхтэй эрж хайвал гарц олдоно. Тиймээс зарлагадаа тооцоотой ханд, хэрээсээ хэтэрсэн зүйл худалдаж авах хэрэггүй.



Нум


Хэт их сэтгэлийн хөдлөлд бэлэн байгаарай! Нумын ордонд Ангараг гариг орж байгаа тул цусны эргэлт чинь түргэсч, гормоны хэлбэлзэл сэтгэл санааны чинь байдлыг орвонгоор нь эргүүлнэ. Ангараг гариг нь биеийн эрч хүч, сексийн хүсэл, догдлолыг авчирдаг. Хөдөлгөөн ихтэй, тогтворгүй энэ гариг нь чамд дуусашгүй энергийг өгөх тул бүх тал дээр түүнийгээ ашиглаж, үзүүлээд өгөх хэрэгтэй. Эротик талбарт ч тэр! Эрх чөлөө хүссэн байдлаасаа болоод хостойгоо муудалцах явдал гарч магадгүй тул тунг нь тааруулж харилцаагаа аварч үлдэх тал дээр ч бас анхаарарай. 10 дугаар сарын 7-ноос чиний хувьд том эргэлтүүд гарна. Чиний амбицтай чанар эргэн ирж, шийдэмгий байдал ихэснэ. Чи өөрийн өрсөлдөх чадвар, хувийн давуу талуудаа бусдад батлан харуулж чадна. Чи тэмцэлдэх, өрсөлдөх, өөрийгөө сорихоос огтхон ч айхнгүй байна. Өөрийнхөө эрч хүчийг тэнцүүлэхийн тулд дасгал сургуулилтаар тогтмол хичээллэж, ядрахаас сэргийлэн дархлааны бэлдмэл хэрэглээрэй.



Матар


Энэ сард чиний хайр дурлалын амьдрал сайхан уур амьсгалаар дүүрэн байх бөгөөд чи ганцаардал гэдэг үгийг мартах болно. Санчир гариг Матрын ордонд орсноор хамт амьдардаг хосуудийн харилцаанд бага зэргийн асуудал гарч болзошгүй юм. Учир нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд та хоёрын хооронд болсон таагүй үйл явдлын тухай яриа эргэн сөхөгдөх бололтой. 10-р сарын хайр дурлалын зурхайн дээр бууснаар хосуудын хувьд харилцаагаа сайжруулах алхам хийхэд тохиромжтой ба романтик орчныг бий болгож хоёулхнаа байхыг санал болгож байна. Матрын ордныхон хостойгоо зүрх сэтгэлээс илүүтэй оюун санаагаараа холбогдож, хайртыгаа өмнөхөөсөө илүү үнэлснээр харилцаа чинь сайжирна. Энэ оны 10-р сард хосоороо удаан хугацааны турш хамгийн сайхан мэдрэмжийг авах аялалд гарахад тохиромжтой үе юм байна. Харин өөрийн хайрлах хүнээ олоогүй байгаа эсвэл мартагдсан харилцаагаа сэргээхийг хүссэн хэн нэгэн маш хурдан хугацаанд хэн нэгэнтэй учирвал жинхэнэ хайраа олох болно.



Хумх


Хумхын ордонд Бархасбадь гариг айлчлах тул чи өөрөө хүссэн ч, амар тайван сууж чадахгүй. Чиний амьдралд адал явдлууд “хүчээр” ч хамаагүй орж ирэх болно. Хумхын ордныхонд энэ сард таагүй явдлууд их тохиолдох ч тэд төрөлхийн зөн совингоороо бэрхшээлийг төвөггүй давах болно. Энэ сард хумхын ордныхон хайрттайгаа сайн ярилцах хэрэгтэй болох бөгөөд ингэж чадвал та хоёрын гэр бүлийн харилцаа тогтвортой байна. Энэ сард ажил хэргийн тал дээр сэтгэл ханамжийн оргилыг мэдрэхийг хүсвэл хүмүүст үнэ цэнэтэй санаануудыг бэлэглэж, өөрөө хүлээхийн оронд өгөхийг илүүд үзэх хэрэгтэй. Ингэвэл таны өмнө амжилтын хаалга үүдээ нээх ба та үргэлж азтай байх болно гэж 10-р сарын зурхайд онцолжээ. Мөн энэ сард та бүтээгүй хайрынхаа талаар эргэцүүлэн бодож юунд алдаж байсан, хэр удаан хугацаанд үргэлжилсэн гэх мэт илүүдэхгүй харилцаагаа эргэн харахыг энэ сарын зурхай танд онцолж байна. Хэрэв энэ ордныхон хайр дурлалын харилцаан дээр ямар алдаа гаргадгаа ухаарч чадвал ирээдүйн харилцаа чинь үлгэрийн мэт гайхалтайгаар эхлэх болно



Загас


Чи хайр дурлалд одтой нэгэн. Учир нь чиний хайр дурлалаас амталж байгаа мэдрэмж бүхэн чамайг аз жаргал руу хөтөлдөг. Магадгүй 10-р сарын эхний долоо хоногийн Буд болон Санчир гариг чамд таагүй нөлөө үзүүлнэ. Энэ үед чи юун дээр алдсанаа эргэцүүлэн тунгааж ажил үүргийнхээ хуваарилалтыг бодолцох хэрэгтэй. Чи хэн нэгэнтэй өөрийн эрхгүй уулзахыг хүсэх ба танихгүй хүмүүстэй өөрийн үзэл бодлыг хуваалцсанаар эргэлзэж байсан асуултандаа хариулт авна. Энэ сард шинэ хайр дурлалын харилцаа эхлүүлэхэд тохиромжтой сар бөгөөд харилцааны эхний үе чамд та хоёр тохирох хос гэдгийг энэ хугацаанд мэдрэх болно. Тиймээс одоо оролдож үзэхээ болиод зоригтой алхам хий.Олон зүйлийг амжуулж чадах сар, чиний хойрго зан энэ сард амжилтанд хүрэхэд чинь саад болохгүй. Шаргуу хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө хүчинд мөнгө их олох ба, үүний дээр чамайг үнэлсэн хүмүүсээс нэмэлт урамшуулал бэлэг ирнэ.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210462
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청