Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
                   Үргүйдлийн үндсэн шинжилгээ

                                           Infertility workup

 

Үргүйдэл гэж юу вэ?

 

Үргүйдэл гэдэг нь 1 жилийн турш ямар нэг хамгаалах арга хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байхыг хэлнэ.

Үргүйдлийн эмчилгээ болон амжилттай жирэмслэх эсэхийг шийдвэрлэдэг хамгийн чухал элемент нь үргүйдлийн шалтгаан болон хугацаа, эмэгтэйн нас зэрэг байдаг. Үндсэн шинжилгээг хийсний дараа гарсан оношилгооноос хамаарч хурдан хугацаанд эмчилгээ хийлгэвэл амжилттай жирэмслэж төрөх баяр баясгаланг мэдэрч болно.

  

1.     Үндсэн энгийн шинжилгээ  (Routine Lab)

- Үргүйдлийн үндсэн шинжилгээг эхний өдөр хийнэ.

- Цус болон биеийн эсэргүүцэл, шээсний шинжилгээ.

- Үржлийн эрхтэний өөрчлөлт болон өвчлөлтэй эсэхийг шинжилнэ.

 

2.     Нөхрийн үрийн шингэний шинжилгээ  (Semen analysis)

- Бэлгийн харьцаанд оролгүй 2-3 хоногийн дараа эр эсийг гарган авна.

- Эр бэлгийн эсийн тоо, хэмжээ болон хөдөлгөөн, хэлбэр зэргийг микроскопоор ажиглан жирэмслэх боломжтой үгүйг оношилно.

 

3.     Гормоны шинжилгээ (цусаар) 

-FSH,LH, E2, PRL, TSH: Сарын тэмдэг эхлээд 2-4 дах өдөр

-Сарын тэмдэг хэвийн ирдэг эсэх, сарын тэмдгийн мөчлөг тогтвортой эсэх, өндгөн эсийн боловсролт, өндгөвчний үйл ажиллагаа хэвийн эсэхийг шинжилнэ.

 

4.     Умай болон үрийн сувгийн зураг авалт  (Hysterosalpingography)

-Сарын тэмдэг дууссанаас 2-3 хоногийн дараа

-Умайн хэлбэр болон умайн үйл ажиллагаа хэвийн эсэхийг шалгана.

-Үрийн суваг битүүрсэн эсэхийг шалгана.

 

5.     Бэлгийн харьцааны дараах салстын шинжилгээ  (PCT)

-Бэлгийн харьцаанд орсоны дараа өдөр умайн хүзүүнийн салстыг микроскопоор шинжилнэ.

-Салстын доторх эр бэлгийн эсийн тоо болон хөдөлгөөнийг умайн хүзүүний салстад эр бэлгийн эс амьдрах чадвартай эсэхийг ажиглана.

6.     Өндгөн эсийн боловсролтын Эхо шинжилгээ (Ultrasonography)

-Өндгөвчинд өндгөн эс үржин, боловсорч дуусах хүртэл үйл явцыг Эхо-р шинжлэнэ.

-Өндгөн эс гадагшлах өдрийг нарийн тогтоож бэлгийн харьцаагаар болон умайд зохиомлоор үр суулгахад ашиглагдах өндгөн эсийг гарган авах өдрийг тодорхойлоход тустай.

 

7.     Умайн салст бүрхүүлийн эсийн шинжилгээ  (Endometrial biopsy)

-Сарын тэмдэг ирэхээс 2 хоногийн өмнө

-Умайн салст бүрхүүлийн (умайн хана) үрэвсэл болон үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг шинжлэн үр суулгахад хүлээж авах чадварыг тогтооно.

 

8. Умайн дурангийн шинжилгээ  (Hysteroscopy)

-Сарын тэмдэг дууссаны 2-3 хоногийн дараа

-Умай болон үрийн сувгийн зураг авалтын шинжилгээгээр ямар нэг өөрчлөлттэй гарсан үед тодорхой оношилгоо болон эмчилгээ хийхийн тулд хийдэг шинжилгээ.

 

9.     Хэвлийн хөндийн дуран оношилгоо  (Laparoscopy)

-Сарын тэмдэг дууссаны 2-3 хоногийн дараа

-Хэвлийн хөндийг дурангаар харж үргүйдлийн шалтгааныг тодорхойлно.

-Шалтгаан нь тодорхойгүй үргүйдлээр удаан хугацаанд явсан тохиолдолд.

-Умай болон үрийн сувгийн зураг авалтын шинжилгээний дараа үрийн суваг битүүрсэн болон хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэх тохиолдолд.

- Шинжилгээнээс 2-3 цагийн дараа гэртээ харих боломжтой.

 

БНСУ-ын Миз Мэди эмэгтэйчүүдийн эмнэлэг

Утас: +82-10-5510-4494

www.mizmedi.com

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6733778/873/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청