Moderator: mgl_300
Сөүл хотын Жүн-гү дүүргийн Олон соёлт гэр бүлийн дэмжих төв нь
Олон соёлт гэр бүлийг дэмжих тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу
олон соёлт гэр бүлийг солонгосын нийгэмд дасан зохицож амьдарахд туслаж дэмжих
зорилгоор байгуулагдсан болно.
Уг төвөөс гэрлэсэн цагаач иргэдийн гэр бүлийн харилцаа болон ажил амьдрал,
ахуй хэрэгцээнд тулгарч буй солонгос хэлний хүндрэл, тэднийг нийгмийн
үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход нь туслах зорилгоор МОНГОЛ ХЭЛНИЙ
ОРЧУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ явуулж эхэллээ.
Эмнэлэг, эрүүл мэндийн төв, цагдаагийг газар, сургууль зэрэг олон нийтийн
байгууллагаар үйлчлэхэд туслах, гадаад иргэдийн оршин суух эрх, иргэншил хүсэх
асуудалд мэдээ мэдээлэл өгөх, хүүхэд төрүүлэх, өсгөн бойжуулах, гэр бүлийн харилцааны талаар зөвлөгөө авахад аман болон бичгийн орчуулгын үйлчилгээ үзүүлнэ.
Бүх үйлчилгээ үнэ төлбөргүй.
Ажиллах өдөр : Даваа - Баасан гариг
Ажлын цаг : 09:00 - 17:00 /цайны цаг 12:00 - 13:00/
Харилцах утас : 070-4923-1607 02-2254-3670
мэйл хаяг : jfamilymc@hanmail.net
ажлын хаяг : 서울시 중구 퇴계로 460 10 층
2호선 신당역 3번출구 중구종합복지관