Бичлэгийн тоо 2,391

Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai

Уншсан 1472 vote 0 2008.12.12 12:04:57

 Таны аз жаргал амьдралд хандах хандлага дээр үндэслэдэг гэдэгтэй та санал нийлэх үү. Хүн хэдий хэр аз жаргалаа мэдэрнэ төдий чинээ сэтгэл санаа нь өөдрөг болдог юм.
Аз жаргал. Энэ бол сонголт. Хаана ч, хэдийд ч хийж болох таны л сонголт. Хэрэв та аз жаргалыг энэ өнцгөөс харж чадвал ямар ч бэрхшээл, сэтгэлийн тавгүйрлийг эерэг тал руу нь эргүүлж чадна. Яагаад гэвэл та аливаа бүхнээс ямар нэг эерэг талыг нь олж хардаг болно.
Стресст орсон үедээ өөртөө гурван асуултыг заавал тавих хэрэгтэй. Үүнд:
1. Одоогийн энэ нөхцөл байдалд юу нь гайхалтай байна?
2. Өөр юу хийх хэрэгтэй вэ?
3. Тухайн байдлыг засах, түүнээс сэтгэлийн таашаал авахын тулд юу хийж чадах вэ?
Хүнийг гадаад байдал бус харин дотоод бодол санаа нь аз жаргалтай болгодог. Энэрэнгүй байдал нь аз жаргалын үрийг тарьдаг гэж ч хэлдэг. Хэрэв та бодол санаагаа удирдаж чадвал өөрийн аз жаргалыг олж чадна.

Биеийн хүч
Хөдөлгөөн нь хүний мэдрэмжид нөлөөлдөг. Биеийн хүчний хөдөлгөөн нь стрессыг арилгаж, биеийн эд эсийг химийн урвалд оруулснаар өөрийгөө илүү сайнаар төсөөлөх боломжтой болгодог. Иймд биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг аль болох тасралтгүй, нэг удаад гучин минутаас доошгүй хугацаагаар хийж байх хэрэгтэй юм шүү. Хооллолт, хоол хүнс нь таны эерэг, сөрөг мэдрэмжэд шууд нөлөөлдөг. Та бас кофе, цай, алкоголь, сахараар баялаг бүтээгдэхүүн, нэмэлт аминдэм эрдсийн бэлдмэлээс аль болох татгалз. Харин түүний оронд жимс, ногоо, шош, буурцгийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг хичээ.

Агшин дахь амьдралын хүч

Аз жаргалыг та жил, сар, долоо хоног, өдрөөр бус харин хором тутамд мэдэрч болно. Мэдээж үүнд таны өөрийн дурсамж ихээхэн нөлөөтэй. Хэрэв та өөрөө хичээвэл стрессээс салж, амгалан тайван орчинг бүрдүүлж болно.
Хамгийн гол нь таны хувьд амьдралын өдөр бүр шинэлэг байдлаар эхлэх нь юу юунаас ч илүү чухал юм.

Зорилгын хүч

Зорилго нь бидний амьдралыг утга агуулгатай болгодог. Хэрвээ бид зорилготой бол бид амжилтад анхаарлаа төвлөрүүлдэг юм. Зорилго нь хүнд хэцүү үеийг илүү хялбар илүү таатай болгож өгдөг. Иймд та өөрийн зорилгоо заавал бич. Түүнийгээ дахин дахин харж сана. Өглөө босоод, өдрийн туршид, унтахын өмнө гээд боломж гарах бүртээ түүнийгээ эргэн харж байгаарай.

 Инээмсэглэлийн хүч

Хошин шогийн мэдрэмж нь стрессыг тайлдаг гэж болно. Инээд, хөгжөөнтэй зан байдал нь анхаарлаа төвлөрүүлэхэд туслаад зогсохгүй, асуудлыг ухаалаг шийдэхэд тусладаг. Ямар ч нөхцөл байдлаас инээдтэй хошин талыг нь олж харж болно шүү дээ. “ Энэ тохиолдолд юу инээдтэй байна”, “Юу инээдтэй байж болох”, “Юу муу байж болох” –ыг өөрөөсөө асуу.
Стрессын эсрэг дараах томъёололд анхаарлаа хандуулаарай.
"Жижиг зүйлд санаа зовох хэрэггүй".

"Гэхдээ амьдралын ихэнх хэсэг жижиг зүйлээс тогтдог” гэдгийг сана.

Уучлахын хүч

Жинхэнэ аз жаргалыг мэдрэхийн үүд хаалга нь уучлахын ухаан гэдэг. Хэрвээ таныг дан ганц гомдол, хорсол, үзэн ядах сэтгэл эзэмдсэн бол аз жаргалыг мэдрэх боломжгүй юм. Та гомдол, хорсох сэтгэлд автсан бол танаас өөр хэн ч зовохгүй.
Алдаа, амжилтгүй байдал нь амьдралын сургуульд таныг сургадаг юм. Тиймээс өөрийгөө уучилж байх хэрэгтэй.

Өгч сурахын хүч
Аз жаргал нь бусдад өгч бусдад туслах ухаанд нуугдаж байдаг гэдэг. Бусдад баяр баясгалан хэдий хэр бэлэглэнэ төдий чинээгээр аз жаргалыг олж авдаг.

Харилцан хамаатайн хүч
Амьдралын чанар нь хүмүүсийн харилцаан дээр л тогтдог юм. Мэдээж хэн ч эзэнгүй хоосон арал дээр цор ганцаар амьдрахыг хүсэхгүй. Хүмүүсийн ойр дотно харилцаа холбоо нь цагийг таатай өнгөрүүлэхэд тустайн дээр, хүнд бэрх үеийг илүү хялбар болгодог. Хэрвээ та олон найз нөхөдтэй бол таны баяр баясгалан, зовлон бэрхшээл аль аль нь төдий хэмжээгээр хуваагдана гэсэн үг.


Итгэлийн хүч
Итгэл бол жинхэнэ аз жаргалын эх суурь нь болдог. Итгэлгүйгээр урт удаан аз жаргалын тухай төсөөлөх ч хэрэггүй. Итгэл нь танд бусдад итгэх итгэлийг хайрлаж, таны оюун ухааныг эргэлзээ, түгшүүр, айдас, тайван бус байдлаас чөлөөлж өгөх болно.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/986387/45b/trackback

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
366 Americ d neg udaa [1] katren 2008-12-16 865
365 SURGUUL [1] kangwondo 2008-12-15 734
364 Эх оронч байна гэдэг хооллохоос эхэлдэг юм шиг ээ Munkh-munkh 2008-12-15 1077
363 ЭНХБАТЫН БАДАР-УУГАН ДЭЛХИЙД ШИЛДЭГ гэдгээ тунхаглуулав [1] borgil_sak 2008-12-13 878
362 Unshaarai [3] kangwondo 2008-12-13 861
361 ,Замын- Үүд Хятад улсын тосгон болоход ойрхон байна [4] oron_zai 2008-12-13 876
360 “Анод” банк айдастай асуултын хариу [1] finepix 2008-12-12 1081
359 2008 оны дэлхий дахины хамгийн том 10 хэрэг явдал finepix 2008-12-12 819
358 mahnii delguur [1] GER BUL 2008-12-12 892
357 busgui tani moroodliin er hun yamar bh eostoi ve [1] ismiraldo 2008-12-12 1016
» Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1] ismiraldo 2008-12-12 1472
355 Uhaangui durllaas erchuud yagaad uregdeg ve? [2] ismiraldo 2008-12-12 935
354 Love [1] kangwondo 2008-12-11 724
353 Angli helnii hyamd surgalt [1] Zayagiin 2008-12-11 902
352 240.000 вонн авах боломжтойг мэдэгдье..... [1] oron_zai 2008-12-11 1209
351 Шинэ оноор гэрээ чимэцгээе [1] 나이키 2008-12-10 1955
350 Elchingees medeeljee [4] ismiraldo 2008-12-09 1252
349 zurhai [1] ismiraldo 2008-12-08 1715
348 Polish ulsad gereet ajilchin gargana. [1] R.Agii 2008-12-07 920
347 Iim baival yamar ve? [1] kangwondo 2008-12-06 767
346 Монгол Эрчүүддээ Хэлэх Үг [7] jooyo 2008-12-05 1127
345 Гар утасаараа мєнгє олох боломж [1] 김정민 2008-12-04 950
344 2009 on tsalingiin dood hemjee [1] finepix 2008-12-04 1609
343 미녀들이 수다 [14] enkh0000 2008-12-04 1332
342 Хятад хvний санаа шунал хоёр [1] oron_zai 2008-12-04 1210
341 чи янагын үлгэр зохио [1] Hotel California 2008-12-04 889
340 Бүсгүй хүнд хэзээ ч хэлж болохгүй үг гэж байдаг [4] altan_tooroi 2008-12-04 1314
339 zugeer l [1] ji he 2008-12-04 793
338 humuusee nadad zuvluj tuslaach [4] taaznii shohoi 2008-12-04 1117
337 hi [1] tilina 2008-12-03 757
336 bairnii talaar zovlooch [2] 유나 2008-12-02 1084
335 shine veiin mankurt boolchuud eswel Mongoliin jews(ewreichuud) [1] FR4Y 2008-12-02 939
334 Сингл байх 20 эерэг тал ба сөрөг [1] ....Badr Hari..... 2008-12-01 988
333 mongol ulsiin yoronhii said [1] sarmisxan555 2008-12-01 1104
332 usan ongotsoor solongosruu yaj ireh be? [3] ww666 2008-11-30 1101
331 Есийн тооны бэлгэдэл ....Badr Hari..... 2008-11-30 2487
330 240.000 вонн авах боломжтойг мэдэгдье..... [1] oron_zai 2008-11-30 1297
329 Polish ulsad gereegeer ajilchin gargana. [1] R.Agii 2008-11-29 825
328 Цаг хугацаа ба залуу нас: Миний мэдэх Австрали орон ....Badr Hari..... 2008-11-29 1607
327 Аргын тооллыг баримтлагч [2] ....Badr Hari..... 2008-11-29 1003
326 Өөрийн биоритмээ тодорхойлцгооё [1] ....Badr Hari..... 2008-11-29 1727
325 mash caixan bn shvv [1] tamirbulgan 2008-11-29 947
324 orood uzdee [1] kangwondo 2008-11-29 1124
323 Өвөр Монголын эмгэнэлт тавилан [2] best1 2008-11-28 1344
322 Эвий, тэр жаахан монгол хvv [4] jooyo 2008-11-28 1410
배너신청
자생병원

배너신청