Бичлэгийн тоо 5,522
Зүрх минь одооных шигээ түргэн түргэн цохилохоо больж, судсаар гүйх халуун цус зогсоход, сэтгэл минь түүнтэй хамт хөрч, хамаг бие минь цэв хүйтэнд нойрсоно. Тэнгэрт гялалзах түмэн оддыг, тэртээх хол нарны гэрэл гэгээг, хайртай бүгдийн минь тэр л танил дотно царайг, хав харанхуй нөмрөх тэр мөчид, шинэ өглөө бүр жаргалтайгаар жиргэх шувуудын жиргээ, зөөлхөн салхилах салхины исэргээ, цонхны шилийг гунигтай тогших борооны чимээ, намайг үдэх нулимсны дуутай хамт цуурайтан, цуурайтсаар надаас холдоно.
Хайртай тэдний минь уй гашуу "үүрд баяртай" гэдэг үгийг орлож, нүднээс нь урсах тэр л гашуун нулимсны дуслуудаар хөлөглөн, аажим аажимаар, алхам алхамаар дээш жингүүдэн хөөрч, холоос хол диваажингийн хаалга руу би зорино. Төрсөн цагаасаа хойш надаас та нарт бэлэглэсэн хайр, инээд хөөр, баяр гуниг, үзэн ядалт, сайн муугаар дүүрэн миний л тэр орон зайг хэн нэгэн нь дүүргэж, намайг дурсах дурсамж бүр бүдгэрч, хааяа хааяахан санан, нэрийг минь "талийгаач" гэдгээр солих энэ л үед, би зорьсон газраа аль хэдийнээ ирчихээд, цоожгүй тэр хаалгыг аажуухан татна. Энд бүх зүйл намуухан, цав цагаан, гэрэл гэгээгээр дүүрэн, хажуугаар өнгөрөх бүх хүмүүс аз жаргалтай инээмсэглэж, найрсаг дотноор намайг угтана. Бүгдийг нь би таних юм шиг, эгшиглэх хөгжим бүрийг би мэдэх юм шиг, нүдэнд тусах бүхэн танил дотно юм шиг, одоо л би гэртээ ирж байгаа юм шиг...
Одоо би гуниг, гутрал, нулимс, хараал, хэрүүл, үзэн ядалт, муу муухай гэдгийг мэдэхгүй. Зөвхөн өглөө, өдөр, орой, шөнө, цаг, мөч, хором бүрт миний харцнаас харагдах тэр их аз жаргалыг мэднэ. Тиймээ одоо би аз жаргалаар дүүрэн "Диваажин"-гийн иргэн.

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болхоор
Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болхоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж бодном.