Бичлэгийн тоо 5,522
жаргаана гэж би амлахгүй ээ
жаргал гэдэг хоосон чанартай юм шиг
Зовоохгүй гэж би харин амлий
зовлонг хүмүүс тодорхойлж чаддаг болохоор
жаргаахгүй байя гэж бодож байгаа юм биш ээ
заавал жаргаахыг хичээх болно
зовоохын мэдрэмж чамд төрвөл харин
золгүй эзэн нь би мөн байхын бол
чамаас болж би зовлоо гээд
зоригтой наддаа хэлж хайрлаарай
зовлонг чинь ойлгох ухаан надад бий
зовлонг чамд амсуулмааргүй байгаа болохоор
чадах хийгээд чадахгүй бүхнээ
чинийхээ зовлонгүйн төлөө
чармайж хичээж зүтгий гэж буй
чамд өгч буй миний нэгэн амлалт
Хорвоод амьдрах хугацаагаа дуустал
хором мөч улирах бүрд чамайгаа
хайрлана гэж үнэхээр би амлий
хайрласан сэтгэл минь дундрашгүй болохоор
дундарсан мэт сэтгэгдэл төрүүлэх аваас
духан дээр минь үнсээд нэг
дутуу халамж тавьсныг минь
дурьдан нэг зэмлээрэй намайгаа
Сэтгэлдээ бодогдсон зүйлийн үзүүрийг
сэм сэмхэн бусаар сэрүүлж хайрлаарай
зэмлэлийг чинь мэдрэх мэдрэмж надад бий
зэврүүн мэдрэмж чамд төрүүлмээргүй болохоор
хоосон сэтгэгдэлийг чамаасаа
Хол байлгахын учир
халамж хайраар дутаахгүй гэжбуй
хоёрдох нь болж байгаа миний амлалт
жаргал гэдэг хоосон чанартай юм шиг
Зовоохгүй гэж би харин амлий
зовлонг хүмүүс тодорхойлж чаддаг болохоор
жаргаахгүй байя гэж бодож байгаа юм биш ээ
заавал жаргаахыг хичээх болно
зовоохын мэдрэмж чамд төрвөл харин
золгүй эзэн нь би мөн байхын бол
чамаас болж би зовлоо гээд
зоригтой наддаа хэлж хайрлаарай
зовлонг чинь ойлгох ухаан надад бий
зовлонг чамд амсуулмааргүй байгаа болохоор
чадах хийгээд чадахгүй бүхнээ
чинийхээ зовлонгүйн төлөө
чармайж хичээж зүтгий гэж буй
чамд өгч буй миний нэгэн амлалт
Хорвоод амьдрах хугацаагаа дуустал
хором мөч улирах бүрд чамайгаа
хайрлана гэж үнэхээр би амлий
хайрласан сэтгэл минь дундрашгүй болохоор
дундарсан мэт сэтгэгдэл төрүүлэх аваас
духан дээр минь үнсээд нэг
дутуу халамж тавьсныг минь
дурьдан нэг зэмлээрэй намайгаа
Сэтгэлдээ бодогдсон зүйлийн үзүүрийг
сэм сэмхэн бусаар сэрүүлж хайрлаарай
зэмлэлийг чинь мэдрэх мэдрэмж надад бий
зэврүүн мэдрэмж чамд төрүүлмээргүй болохоор
хоосон сэтгэгдэлийг чамаасаа
Хол байлгахын учир
халамж хайраар дутаахгүй гэжбуй
хоёрдох нь болж байгаа миний амлалт