-“...Дунджаар10 хоногт 1 иргэн нас барж, 5 иргэн хэрэг зөрчилд холбогдож, 6 хүн гэмтэж бэртэж, өвчилж байна.” Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-
“Бид Чингис хааны үр сад” хэмээн цээжээ балбасан хөөрхий бидний Монголчууд дэлхийгээр нэг таран, хоргодох дулаан сууц, унах унаа гэх мэт энгийн хэрэглээний төлөө боолчлогдож байна. Жил бүр цэл залуу, эрч хүчтэй ажиллах хүчнээ хэдэн мянгаар нь харьд “экспортолсон” эрхэм түшээд дараагийн жил дахиад хэдийг гаргахаа бахархалтайгаар өгүүлж, санал өгөх “харанхуй” иргэдийн тоог нэмэх. Уг нь гадаадад ажиллах “хар хүчин” бус, суралцах цагаан захтнуудыг олноор нь гаргадаг бол сайн байх сан.
БНСУ-д суугаа Монгол улсын ЭСЯ-наас гаргасан мэдээгээр 2007 оны байдлаар 28 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаагийн 60 орчим хувь нь хууль ёсоор, бусад нь хууль бусаар оршин сууж байна гэсэн тоо баримт байдаг. Харин БНСУ-ын Хууль зүйн яамны мэдээгээр 11 мянга гаруй иргэн хууль бусаар амьдарч хөдөлмөр эрхэлж байгаа аж. Иргэдийн 90 хувь нь буюу 25 мянга гаруй нь үйлдвэрүүдэд ажиллаж, 1667 иргэн солонгос иргэнтэй гэр бүл болон суурьшиж, 450 хүүхэд эцэг эхээ даган очсон байна.
Яг л дайн болж буй мэт бэлэвсэрч, “гээгдсэн” эхнэрүүд, аавыгаа хүлээж бэтгэрсэн бяцхан үрс Монголоор дүүрч, нийгмийг бүрдүүлэгч гэр бүл гэх эрхэм ойлголт алдагдаж байна. Биднээс үл хамаарах он цагийн эрхээр гэр бүлээ зохиож, Монгол улсын хүн амыг “олшруулах”, эх орондоо баялгийг бүтээх насны залуус ар араасаа түрэн гарч ирэвч тэд эх орондоо бус гадаадад амьдарч байна.
БНСУ-д ажиллаж байгаа 20-60 насны Монгол иргэдийн дунд судалгаа хийсэн байна. Ингэхэд тэдндий дийлэнх нь буюу 60,3 хувь нь 30 хүртэлх насны, харин 31-40 насныхан 33,9 хувийг эзэлжээ. 30 хүртэлх насны залуусын 51,8 хувь нь дээд боловсролтой, 31-40 насныхны 52,7 хувь нь бүрэн дунд боловсролтой залуус байна. Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 60 хувь нь дээд боловсролтой бөгөөд эмч, эмнэлгийн ажилтан, инженер, багш, орчуулагч, сэтгүүлч мэргэжилтэй ажээ. Эрэгтэйчүүдийн хувьд ч инженер, эдийн засагч, техник, технологийн мэргэжлийн хүмүүс түлхүү байжээ.
Гадаадад бүү хэл дотоодод байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чаддаггүй төр засагтай иргэд бид яг л бүтэн өнчин хүүхэд мэт доголон нулимстай хорвоог туулах. Энэ цаг зуурын асуудал байгаасай хэмээн иргэн бүр ам амандаа залбирах. Тулах төргүй цаг ирэхэд иргэд барьцгүй хий хоосон зүйлд шүтнэ. Нэгэнт эрэлт байгаа нийгэмд ядарсан нэгнийхээ зовлонгоор “мөнгө хийх” зорилготой бөө мөргөлтөн, зөн билэгтнүүд олноор төрөн гарч хил дамнан мэдэмхийрнэ. Бид хэнд хандах ёстой гэж. Гадаадад ажиллаж байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдсөөр байгаа энэ үед ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон мэт. Болдог бол ээж нь зовж яваа хүүгээ, эхнэр нь ядарч яваа нөхрөө очоод аваад ирмээр санагдана.
Өнгөрсөн оны байдлаар 378 Монгол иргэн БНСУ-д нас барсан харамсалтай баримт байна. Нас баралтын шалтгаанд авто машины болон үйлдвэрлэлийн осол зонхилж, архаг хууч өвчин хүндэрсэн, согтуугийн улмаас бусдын гарт амь үрэгдсэн, амиа хорлосон тохиолдлууд гарсан байна. Дунджаар 10 хоногт нэг иргэн нас барж, таван иргэн хэрэг зөрчилд холбогдож, зургаан хүн гэмтэж, бэртэж, өвчилж байна гэсэн тоог Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас гаргажээ. Мөн судалгаа хийх үед 16 иргэн БНСУ-ын шоронд 2-12 жилийн ял эдэлж, 14 иргэн цагдан хоригдож байжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн ойролцоогоор таван хүн тутмын гурав нь үйлдвэрийн эзэд болон хамт ажиллагсдын зүгээс үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах байдалтай тулгардаг гэсэн байна.
Тэд ах дүү амраг садандаа энэ талаар юу ч хэлэхгүй байгаа. Сэтгэлээ тэвчиж, нулимсаа залгиж, ядарч zovj yavaa hoorhii bidnii mongolchuud.tiimee ne buhen tsag zuuriinh baigaasai.Udahgui bidend jargah tsag irnee
manai angiin bandi gereegeer ireed ....ooroosoo ax 3zaluutai xamt
ajilj amidardag yum
ternii yariagaar bol amraltaaraa arxi uuxgui bhiin argagui nogooduul ni bainga uudag ,shaxdag
odoo ireed 8sar boloxod arxind mileen durtai boltson gej yarijiisan .uuxgui l bval asuudal uusexguishde