♡...Тэнгэрт хөвөх үүлсийн завсраас Тэргэл саран гуниг шидэхэд Уулын оройгоос салхи үлээж Ухаарлын шилбүүрээр намайг ороолгоно ...♡
Өнөөдөр би нүүнэ Өвсний толгой цантаж Өвгөн шувуу үүрэглэх цагаар Өвөл рүү би нүүнэ.
Цасны өнгөнд нүд сөгдөх Цагаан тал руу би нүүнэ Хөх тэнгэр унаж нийлсэн цагаан ертөнц рүү Хуучин амьдрал,ганцаардалаас салж би нүүнэ
Хорвоогийн бүхий л өнгийг мартаад Хөнгөн будрах цасанд л би дурлана Аниргүйн дунд ганцаараа цасанд уусан алхаж Араас зүүгдэх мөрөө шүлэг болгон үлдээнэ
Хүсэл,мөрөөдөл,шунал,тачаал мартагдахад Хүлээс мэт хувь тавилан унахдаа сандчина Хүмүүний амьдралд гишгэгдсэн сэтгэл минь сэрээд Хүүхдийн нүдээр гэгээн оршихуйг тэмтчинэ
Борооны ус намайг угаасаар Борог өвсний дээр дуслахад Бодрол гэмшил зэрэг ирж Би тэнгэрээс зүүгдэмээр....
Намрын өглөө,анхны цас Норсон бээлий,даарсан гар Усны тэрэг,дөчийн бидон Цагаахан инээд,цасан өвгөн. .....хүүхэд нас минь....
 
profile

ТАНЫ    АЯЛАХ    ЗАМ    ТАНЬ    ДАРДАН,    ЗОРЬСОН   ҮЙЛС   ТАНЬ БҮТЭМЖТЭЙ  САЙХАН   АЯЛААРАЙ