Үсээ тайрсан
Үнэрээ бас өөрчилсөн
Чиний мэддэг юм бүхнийг
Чимээгүй таягдан хаясан
Намрыг сөрсөн
Өвлийг туулсан
Нас минь нэг нэгээр одсон
Амьдрал намайг өөрчилнө гэж итгэсэн
Ай гэтэл чиний дүр
Аягатай цайн дотор минь ч хөвж л байсан
Цасанд дарагдан ганцаараа алхаж явна
Цэглэж үзэхсэн
Чамайг гэсэн хайраа
Зам даган ганцаараа алхаж явна
Залхаж үзэхсэн
Чиний тухай бодлоос
Б.Ганчимэг
Бичлэгийн тоо 5,522
